Ерөнхий сайд татварын асуудлаар мэдээлэл хийнэ

УИХ-ын ирэх баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм байна. Тэрбээр энэ удаа татварын эрхзүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Ерөнхий сайдын мэдээлэлд Татварын тогтвортой бодлогын үр дүнд эдийн засгийн хэмжээ нэмэгдэх тутам татварын ачаалал тогтмол буурч байгааг тэмдэглээд цаашид татварын ачааллыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтлахаа дурдсан байна.
Монгол Улсын татварын ачаалал шилжилтийн эдийн засаг бүхий бусад улсуудын дундаж түвшинтэй ойролцоо байгаа аж.
Ерөнхий сайдын мэдээллийг энд дарж үзнэ ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ