Гар утсыг орлох ухаалаг цаг
2015-04-13

 

“Apple”, “Samsung” компанийн үйлдвэрлэсэн ухаалаг цаг хэдийнэ зах зээлд гарч, хэрэглэгчдийн гарт хүрч эхэлжээ. Эдгээр компаниас гадна олон компани ухаалаг цагийг худалдаанд гаргасан байна. Гар утастай эн тэнцүү үүрэг гүйцэтгэж буй ухаалаг цагнуудын мэдээллийг хүргэж байна.

 

Pebble steel

 

Энэхүү цагийг 149 ам.доллароор худалдан авах боломжтой. “Pebble” компаниас гаргасан “Pebble” нэрийн ухаалаг цагийг 2013 оны арваннэгдүгээр сард худалдаанд гаргасан. Шинээр гаргасан загвар нь өмнөх загвараа бодвол металл гадаргуутай болон арьсан оосортой гэх хоёр сонголттой. Ажил хэрэгч хүмүүст зориулагдсан. 1.26 инчийн дэлгэцтэй. Долоо хоног цэнэгээ барьдаг. Энэхүү цаг ухаалаг утастай холбогдож, ажилладаг. Мөн 1000 гаруй аппликейшнээс сонголтоо хийж, цагандаа суулгах боломжтой. Зах зээлд гарах үед дан ганц мессеж, дуудлага, цахим шуудан зэргээр л хязгаарлагддаг байсан бол одоо хуанли, инстаграм, твиттер, фэйсбүүкт ирсэн мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг байна. Өнөөдрийн байдлаар 190 мянган ширхэг борлогджээ.

 

 

LG G Watch R

 

“LG G Watch R”-ийг “Google”-ээс гаргадаг андройд үйлдлийн систем бүхий ухаалаг цагнуудаас хамгийн шилдэг нь гэдэг. 1.3 инчийн дэлгэцтэй энэ загвар нь ухаалаг цагны хамгийн энгийн бөгөөд чамин загвартайд тооцогддог. Мөн ухаалаг гар утсаар хийж болох бүхий л үйлдлийг давхар хийх боломжтой. Цэнэгээ 72 цаг барих чадвартай. Аппликейшний өргөн сонголттой. Мөн спорт, ажил хэрэг гэх загвараар үйлдвэрлэгдсэн. Бүх хувцсандаа тохируулан гартаа зүүж болно. Үнийн хувьд 155.99 ам.доллароор зарагдаж байна.

 

 

Apple Watch

 

Технологийн салбартаа манлайлагч гэгддэг “Apple” компани өнгөрсөн онд ухаалаг “Apple Watch” цагаа танилцуулсан юм. Хүмүүсийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгэсэн тус цаг энэ сарын 10-наас эхлэн захиалгаа авч эхэлсэн. Харин энэ сарын 25-наас худалдаанд гарах билээ.

 

Энэхүү ухаалаг цагны үнэ 349 ам.доллароос эхлэх юм. “I phone” 5, 6 гар утастай төгс зохицох энэхүү цагний тусламжтайгаар төлбөр тооцоогоо хийх, мөн эрүүл мэндээ хянах боломжтой.

 

 

Moto 360

“Motorola” компанийн “Moto 360” ухаалаг цагийг 249 ам.доллароор худалдан авах боломжтой. Бусад ухаалаг цагийг бодвол гадаад төрх нь бөөрөнхий загвартай. Энэхүү цагийг анх харсан хүн энгийн цаг зүүсэн хэмээн андуурч болзошгүй. “Moto 360" загвар нь “Gorilla Glass 3” дэлгэцтэй, усны хамгаалалттай бөгөөд утасгүй холболтоор цэнэглэгдэх боломжтой юм. 320 х 290 пиксель дэлгэцтэй.

 

 

Samsung Gear 2

“Samsung Gear 2”-ийг борлуулах үнэ 299 ам.доллар. 2009 оны хоёрдугаар сард  худалдаанд гарсан. “Google Voice” үйлчилгээг бүрэн утгаар нь авах боломжтой цорын ганц ухаалаг утас юм. “Samsung Gear 2” нь өмнөхөөсөө илүү сайжирсан камертай, зүрхний цохилтыг мэдэрч хэмжих төхөөрөмжтэй бүтээгджээ. “Galaxy Gear” цаг нь 1.6 инчийн LED дэлгэц, 1.9 мегапикселийн камер, чанга яригч, микрофонтой бөгөөд 4 GB багтаамжтай.

 

 

Samsung Gear Fit

 

Хамгийн спортлог гэх тодотголтой “Samsung Gear Fit” ухаалаг цагийг 119 ам.доллароор худалдан авах юм. Спортын ямар ч төрлөөр хичээллэж байхдаа ухаалаг гар утастайгаа хэзээ ч, хаанаас ч холбогдож дуудлага хүлээн авах, дуудлага хийх, мессеж болон и-мэйл илгээх боломжтой. “OLED” дэлгэц, зүрхний цохилт хэмжигч болон идсэн хоолны тань илчлэг зэргийг хэмжих сүүлийн үеийн шилдэг төхөөрөмжийг суулгасан юм.

 

 

Pebble

 

Энэхүү цагийг 99 ам.доллароор худалдан авах боломжтой. Таван өнгийн сонголттой. Цэнэгээ 7-10 өдөр барьдаг. Мөн зах зээлд худаалдагдаж буй ухаалаг цагнуудаас харьцангүй доогуур үнээр зарагддаг. Металл загвартай биш ч гэсэн андройд үйлдлийн системтэй ямар ч утастай холбогдохын зэрэгцээ усны хамгаалалттай учир усанд орж байхдаа ч ашиглаж болно.

 

 

Alcatel Onetouch Watch

 

Энэхүү ухаалаг цагийг ажил хэрэгч 20-40 насныханд зориулсан. Цагны үнэ 150 мянган ам.доллар. “Apple” компанийн “Watch”-ийн нэгэн адил ухаалаг цагны шинэлэг дизайн шийдэлтэй “Alcatel One Touch Watch” нь оосор дээрээ “USB”-тэй учир цэнэглэхэд хялбараас гадна цэнэгээ долоо хоног барьдаг. Цагаан, саарал, хар гэх дөрвөн төрлийн өнгөтэй.

 

 

Asus ZenWatch

 

“Asus ZenWatch” ухаалаг цагны үнэ 260 ам.доллар. Арьсан оосортой. Гурван өнгийн сонголттой. Мэдрэгч нь бусад цагнуудыг бодвол харьцангуй сайн. Дэлгэцэн дээр зөөлөн 1-2 удаа хүрэхэд дуудлага хийдэг бол дэлгэцийг доош нь харуулахад дуудлага таслах үйлчилгээг үзүүлдэг байна.  1.2GHz “Snapdragon" процессортой, 512 MB-ийн “RAM”-тай.

 

 

Sony Smartwatch 3

“Sony Smartwatch 3” ухаалаг цагны үнэ 300 ам.доллар. Бусад ухаалаг цагнаас давуу тал нь өөрийн цагтайгаа ярилцах болон ярихыг хүссэн хүнийхээ нэрийг хэлэхэд л хангалттай аж. Цаг болон гар утсыг “Bluetooth”-ээр холбох бөгөөд цагнаасаа мессеж унших, утсандаа ирсэн дуудлагыг харах боломжтой. Түүнчлэн цагнаасаа хөгжим сонсох, утасны камераа хэрэглэж болно. Утсаа цүнх болон халаасандаа мартсан тохиолдолд цаг чичиргээ өгч, мэдэгддэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ цагийг яаж захиалах юм бэ
2016-07-07
mgl:
Sain yy zaluusaa ene udriin mend, doorhi hayagaar orj burtguuleed onoo tsygluulj mungutei bolooroi gol post hayagtai baih heregtei shuu www.cashfiesta.comphpjoin.php?ref=latsyrc . Amjilt
2015-04-14
mgl:
Sain yy zaluusaa ene udriin mend, doorhi hayagaar orj burtguuleed onoo tsygluulj mungutei bolooroi gol post hayagtai baih heregtei shuu www.cashfiesta.comphpjoin.php?ref=latsyrc . Amjilt
2015-04-14