Төмөр замын түгжээ мултрах уу
2015-04-14

 

Ярьж тооцоолсноороо бол урагшаа төмөр замаар нүүрс зөөгөөд удаж байна бид. Ярихын хажуугаар энэ төсөлд зориулсан цаг хугацаа, цацсан мөнгө ядарсан төсөвтэй улсад дарамт болохоор их. Монгол улс сүүлийн 4 жилд төмөр зам барих төсөлд 750 сая ам.доллар, нэмээд 350 тэрбум төгрөг цацсан тоо байх юм. Харин төмөр зам нь төсөл хэвээрээ. Хортой алим шиг гишүүдийг айлгаж гараас гаргаж чаддаггүй цаасан дээр сунайгаад байдаг ийм нэг төмөр замын төсөл байна.

 

Бид 30 сая тонн нүүрс экспортлоод эхэлбэл овоо юм олж эхэлнэ гэсэн тооцоог эдийн засагчид тавьж байхыг олонтаа сонслоо. Энэ хэмжээнд хүрэхийн тулд өдөрт 1400 вагон нүүрс ачих хэрэгтэй. Ийм тээвэрлэлтийг даах чадалтай болсон цагт бид сая нүүрсээрээ мөнгө олж баяжих хөлжих тухай ярьж болох юм билээ.  

 

Улс орны эдийн засагт дэмтэй гэж мөнгөний даллага авахуулсан Тавантолгойгоос урагшаа чиглэсэн нүүрсний замд одоогоороо харагдах бараагүй шороо боссон хэвээр. Өртөг зардал өндөртэй хүнд даацын машинаар нүүрсээ зөөсөн дүр зурагтай. Уг нь энэ бизнес төрийнх биш хувийнх байсан бол ийм буруу хойшоо ажил хийгдэхгүй байсан байх.

 

Н.Алтанхуягийн засгийн үед арай л гэж батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл” яамдын түшмэдийн ширээн дээр ээлжээ хүлээх төсөл байсаар дараагийн сонгуулийг үзэхээр харагдаж байна. Энэ тогтоолоор бол манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгох (Тавантолгойгоос  Гашуун сухайт,  Сайншандаас  Замын-Үүд,  Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цагаригтай төмөр замууд) Тавантолгойгоос Сайншанд,  Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барихаар тусгасан. Цариг дээр талцагчдын таалалд нийцүүлж баталсан энэ тогтоолын сүүдэрт төсвөөс гарч байгаа мөнгө зарлага чамгүй. Өнгөрсөн 4 жилд энэ төсөлд хаясан мөнгө 4 жилд 750 сая ам.доллар, нэмээд 350 тэрбум төгрөгт хүрчихээд байгааг дээр хэлсэн.

 

Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хятадын зах зээлд хэрхэн өрсөлдөхүйц болох, энэ чиглэлд дэд бүтэц, түүний дотор төмөр замын төслүүдийн гүйцэтгэх үүргийн талаар элдэв форум уулзалт дээр байнга ярьж бизнесийнхэн саналаа нэгтгэдэг. Харин төр тууштай шийдэл гаргасан нь үгүй.  Монголын төрийн бодлого, хууль эрх зүйн хувирамтгай туйлбаргүй байдал нь төмөр зам дээр хөрөнгө оруулах гадаад талын сонирхлыг боогдуулсаар ирснийг аль “Coal Mongolia 2013” дээр ярьж л байлаа. “Coal Mongolia 2015” дээр ч бас л яригдлаа.

 

2011 онд 20 сая тонныг давсан нүүрсийг Хятадад нийлүүлж коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Монгол Австралийг түрүүлсэн. Хятадын коксжих нүүрсний нийт импортын 36 хувийг Монгол дангаараа нийлүүлсэн гэдэг бол нүүрсний ирээдүйг тодорхойлсон бодит үзүүлэлт. Энэ ялгуулсан амжилтаас хойш 3 жил өнгөрч байхад төмөр зам дэд бүтэц нь шийдэгдээгүй хэвээр байгаагийн хойргошлыг төрөөс л асуух болж байгаа юм. 

 

Төр дамнасан цариг сонгох сөргөлдөөн зургаан жилийг ардаа хийж, өнөөдөр хэвтээ тэнхлэгийн 1800 км төмөр зам байтугай хамгийн богинохон төмөр зам тавих асуудал ч эх орончдын цээжээ дэлддэг талбар болчихоод байна. Энэ долоо хоногт чуулган дээр шуугиан тарих Тавантолгойн төсөл дэмжигдвэл ядаж 267 км төмөр замын асуудал нэг мөр болох болов уу гэсэн хүлээлттэй байна.

 

Нүүрсээрээ ашиг л ольё гэвэл тээврийн зардлыг багасгах нь нэг номер гэдгийг “та ч харлаа, би ч харлаа” гэдэг болоод байгаа юм. Хэл амтай цаг алдсан цариг дээрээ бид тогтоолтой болсон. Бас чамгүй мөнгө зарсан гэсэн зөвтгөлтэй.

 

Өнгөрсөн хэдэн жилийн талцаанаас бид төмөр замыг нүүрс зөөх төдийхнөөр харах нь ч өрөөсгөл биз. Хөндлөн тэнхлэгийн төмөр замаа дөрвөн шугам буюу өргөн, нарийн царигийн аль ч галт тэрэг явахаар (Ж хэлбэрийн) барьж чадвал бид хожмоо замаасаа мөнгө олдог болох төсөөллийг ч эдийн засагчид төрд зөвлөж байгаа. Гэвч улстөрчид маань аль талын сонирхлыг чихээрээ сонсоод байдаг юм. Эдийн засагчдынхаа шар тос шиг санал зөвлөгөөг тоохгүй юм. Ийм холыг харсан саналууд тэгсгээд сонгуулийн шоуны амлалт болоод мартагддаг гэм ч бий.

 

Зам дагаж хөгжил гэж бид ярих их дуртай. Зохиолын дууны бадаг шиг энийгээ давтан хэлдэг. Гэхдээ шийдвэр гаргах гэхээр өөр дуу аялаад эхэлдэг улстөрчидтэй байна. Хоёр өөр цариг бүхий төмөр замтай хөршийн дунд байгаагаа бид зовлон бэрхшээл гэж хараад байгаа нь буруу байх. Харин ч энэ царигийн зөрүүг чулуу болгож Оросын талын Хятадаар дамжаад Энэтхэгт хүрэх гарц, Хятадын Европ руу ачаагаа гаргачихдаг дөт зам болчихвол манай том давуу тал болно гэж үзэж байгаа хүмүүсийн талд хоёр гараа өргөмөөр байна.

 

Энэ долоо хоногийг нүүрстэй долоо хоног болно гэсэн улс төрийн зурхай гараад байгаа. Бүгд л нүүрсээр нүүрээ будах шахуу Тавантолгойн асуудлыг чуулганаар шийдэхийг хүлээж байна. Эхлэх бол их ажлын 50 хувьтай тэнцэнэ гэдэг. Тавантолгойн төсөл эхэлж нүүрсээ үнс биш мөнгө болгох эсэх одоо Их хурлын гишүүдийн хүсэл зоригоос хамаарах болж байна. Ард нь тэгээд төмөр зам, үйлдвэржилтийн парк гээд алс хэтдээ хөгжилд хөтлөх түүхэн шийдвэрүүдийг улстөрчид энэ цагт батлах ёстой. Манай улс төмөр замын холимог сүлжээг бий болгох боломжоо ашиглах, энэ төсөлд нь гадныхан хөрөнгө оруулах шинэ үүд хаалганы түгжээ мултрах хүлээлттэй шинэ долоо хоног эхэлсэн байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
muhar tumur zamaas oor yumguihotsrohvii
2018-05-22
Зочин:
dan tumur zam tavihaar holimog teever
2015-04-24
иргэн:
Гол түгжигч зөвлөх хийцэн тууж яваа юм биш үү.
2015-04-14
olloo:
multlah tsag ni ali hediin bolood odoo duusaj bh shig bn
2015-04-14
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-14
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-14
v:
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү httpreferralvibe.com?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа доын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Pword дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay toYour Name дээр бүтэн овог нэрээ өгнө энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич Нээс
2015-04-14