Нэмэлт дархлаажуулалт зургаадугаар сараас эхэлнэ
2015-04-14

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа.

 

Тус хурлаар Монгол Улсад 2015 оны 3 дугаар сараас эхлэн бүртгэгдэж буй улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, ДЭМБ-ын НДББ-ын Улаанбурхан өвчний тархалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны 4-р хурлын мэдээллийг  танилцууллаа.

 

Хуралд оролцогсод улаанбурхан өвчний хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, “Дархлаажуулалтын 10 хоног”-оор улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зургаадугаар сараас 5 насны хүүхдүүдийг хамруулан хийх бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шийдвэр гаргалаа.

Shuud.mn
Сонин хачин
oyun:
5 nasnii huuhed gesen bn. ymar ymar 5 nasnii huuhed hamragdah ym boloo esvel 1-5 hurtleh nasnii huuhduud ym bolov uu???
2015-04-14