Шүүх улстөрчийн дохиогоор шийдвэр гаргаж байна
2015-04-14

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид  нэр дэвшигчдийн талаар ШЕЗ-ийн танилцуулгыг сонслоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр Г.Алтанчимэг, П.Золзаяаг, Захиргааны хэргийн танхимд П.Соёл-Эрдэнийг, Эрүүгийн хэргийн танхимд Ч.Хосбаяр нарыг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа юм.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад  ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Шүүх улс төрийн хүчний захиалгаар ажиллаж байна. Энэ бүхнийг засч, шударга ажиллаж, шүүхийн нэр хүндийг өргөх талаар ажилламаар байна. Шүүгчдийг яагаад олноор халж байна вэ?

 

-2013 онд  Шүүх байгуулагдах тухай хууль батлагдсантай холбогдуулаад шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгчдийг томилох хөдөлгөөн гарсан. Үүнтэй холбоотой 96 шүүгч шилжиж ажилласан. Тойргийн шүүх байгуулагдсан холбоотойгоор аймгуудад байсан шүүгчид бүсийн шүүх рүү шилжсэн. Үүнээс гадна нэг дор 20-30 жил ажилласан шүүгч нарыг сэлгэж ажиллуулсан. Энэ нь шүүгчийн дасан зохицож, хараат болохоос сэргийлсэн арга хэмжээ.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:

 

-Шүүгч томилохтой холбоотой захиргааны хэргийн шүүх дээр гомдол гарсан гэх яриа байна. Үнэн үү?

 

-Захиргааны хэргийн нэгдүгээр шүүх дээр шүүгчийн сул орон тоон дээр нэр дэвшсэн нэг нэр дэвшигч мэргэжлийн холбооны үнэлгээтэй холбогдуулаад гомдол гаргасан. Үүнд нь хэрэг үүсгэж байгаа юм байна лээ. Одоогийн байдлаар Мэргэжлийн хорооноос гаргасан тогтоол хүчин төгөлдөр байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбогдуулаад Захиргааны шүүгчийн хэрэг үүсгэх гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамж гарсан юм байна. Ганзориг гэдэг хүн өргөдөл гаргаад хэрэг үүсгэсэн байна. Үүнийгээ Хуульзүйн байнгын хороо хэрхэн шийдэх гэж байна.  Шүүгчийн сонгон шалгаруулалтай холбоотой ШЕЗ-ийн үйл ажиллагаанаас зарга тасрахгүй байгаа. Уг нь ийм зүйл гардаггүй л байсан юм даа. Би хоёр жил ШЕЗ-ийн дарга хийсэн хүн шүү дээ. Аль олон оноо авсныг нь нэр дэвшүүлж томилгоог нь хийлгүүлдэг байсан юм. Шүүгчид нэр дэвшиж байгаа шүүгч нь ШЕЗ-тэйгээ заргалдаад байна. Үүнийгээ ярилцана биз дээ.

Би нэр дэвшиж байгаа хүмүүс ном журмынхаа дагуу яваад томилогдох биз ээ гэж бодоод амжилт хүсч, ажлаа сайн хийгээрэй гэж захия. Хамгийн гол нь шүүх хуулийн өмнө шударга ёсны баталгаа гэсэн Үндсэн хуулийнхаа үүргийг биелүүлж ажиллах арга та нар байна уу. Монголын шүүх жирийн арддаа шударга ажилладаг. Ном журмаар нь асуудлыг шийддэг. Сүүлийн үед мөнгөтэй хүний хүүхдүүд, мөнгөтэй хүмүүс, маш товчхоноор хэлбэл олигархиудын хүсэл зорилгоор шийдвэр гаргадаг, Улсын дээд шүүх тодорхой улстөрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг болж байгаа нь түмэнд дэндүү ойлгомжтой, илэрхий асуудал болж байна.  Ер нь Монголын төр, түүний дотор шүүх том улстөрчийн дохио зангаагаар хүссэн шийдвэрийг нь гаргаж өгдөг болж хувирч байгаа. Өөрөөр хэлбэл Монголын шүүх олгирахижиж байгаа нь үнэн. Одоо бүр давраад  сонгуулийн үр дүнг шүүх гаргадаг болсон. Ингэж л Монголын шүүх булайгаа чирч байгаа учир ард түмэн та нар дургүй байгаа. Монголын шүүгчидэд хэтэрхий  шударга биш  өндөр цалин тогтоосонд ард түмэн дургүй байгаа. Адилхан ажил хийдэг прокурор, цагдаа хоёр нь бага цалинтай. Хамгийн хүндийг нь прокурор, цагдаа хоёр хийж, нарийндаа бол шүүх бэлэн материал дээр хэлэлцдэг л байхгүй юу. Ийм л балайр юманд та бүхэн битгий оролцоорой. Нэр дэвшигчид шүүх оролцож болохгүй.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсэн юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Enh guai yasan ih aldaatai bichdeg yum be
2015-04-14
Зочин:
Шүүхийн шиээчлэл гэгч буруу тийшээгээ л яваад байна.
2015-04-14
Иргэн:
Шуух, прокурор, АТГ гээд улс торчдийн дохио зангаагаар ходолдог хууль, эрх мэдлээр турээ барьсан яргачид унэхээр олон болжэээ. Шуухийн шинэчлэл нэрийн дор улам гаарсан. Цалин хангамж нь ихсээд ирэхээр эрх ямба, хангамжиндаа хоргодоод удирддаг малуудынхаа дуулгавартай зарц болж ямарч хунийг яаж ч золиослоход бэлэн тийм нохдуудийг хууль хяналтынхан гэдэг болсон нь дэндэж байгаа даа?!авилга хээл хахууль ярьдагч жинхэнэ цэцэглуулэгчид нь ч бас хуулийнхан оорсдоо шуудээ?!
2015-04-14
Зочин:
авилгачин прокурорууд их болжээ
2015-04-14
зочин:
Ц.Нямдорж үнэн хэлсэн. Хамгийн хүнд ажлыг нь прокурор, мөрдөн байцаагч нар л хийж байгаа ш дээ. Шүүгч нар бэлэн юман дээр л шийдвэр гаргаж байгаа. Одоо тэгээд Тахар гэж сүрхий байгууллага байна. Прокурор шүүх хуралдаан дээр хамгийн эрсдэлтэй байдаг. Яагаад гэвэл улсын яллагчаар оролцож өндөр ялын санал хэлдэг учраас. Ийм байхад Тахар нь зөвхөн шүүгчийг хамгаалдаг буруу тогтолцоо байна. Үүнийг засаж залруулах хэрэгтэй.
2015-04-14