С.Эрдэнэцэцэг: Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй
2015-04-15

 

 “Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм...” хэмээн дуулж 1990-ээд онд монголчуудыг байлдан дагуулж байсан МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар өнөөдөр "Сэтгэлийн үг" хэмээх хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гэсэн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулах юм. Тоглолтын талаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

 

 

 -Юуны өмнө маргааш тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргье. Олон жилийн дараа хамтарч тоглолт хийх болсон талаар уншигчдад маань дэлгэнгүй яриач?

-Баярлалаа. Бид хоёр 23 жилийн дараа нэг тайзнаа хамт гарч, олон түмэндээ тоглолтоо өргөн барих гэж байгаадаа баяртай байна. У.Далантай маань сонгодог урлагаар, би уртын дууны чиглэлээр сурч төгссөн. Хэсэг хугацаанд тус тусынхаа ажлыг хийж, хамтдаа уран бүтээл хийсэнгүй.  Тоглолт маань их сайхан болно гэж итгэж байна. Өнгөрсөн хугацаанд бид хоёрыг “Хамтарсан уран бүтээлээ хийнэ үү”, “Хамтарсан тоглолтыг чинь зохион байгуулж өгье” гэсэн санал их ирдэг байсан. Гэвч бид хоёрын ажил амжихгүй явсаар өдий хүрсэн.

 

Харин дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр “Та хоёрын дууг сонсч өссөн. Одоо ч сонсох дуртай. Хамтарч дуулсан олон сайхан уран бүтээлээ нэгтгээд цомог болговол сайхансан. Ер нь тоглолтоо хий. Хоёр дүү нь зохион байгуулж өгье” гэсэн.  Тэгээд бид гурван сарын эхээр уулзаад ийнхүү ярилцсан. Ярилцсан ажлаа хурдан хугацаанд ажил хэрэг болголоо. Бид хоёр энэ олон жилийн дараа хамтраад дуулахад сэтгэлд нэг л сайхан байна. Хийж бүтээж байсан уран бүтээлүүдээ шинэ өнгө, шинэ хэмнэлээр дууллаа. Ард түмэн биднийг дахин хамт дуулаасай гэж хүсч байсан учраас их сайхан хүлээж авсан. Маргааш болох тоглолт маань дан хайрын дуу эгшиглэнэ. Халуун алга ташилттай, халуухан үдэш болно гэж бодож байна.

 

-“Сэтгэлийн булаг” цомог гараад 15 хонож байна. Борлуулалт их сайн байгаа гэж сонслоо?

 

-Тиймээ. Бид хоёр 4 сарын 1-нд цомгийн баяраа хийсэн. Энэ өдөр хүмүүс нэг нэгнээ хуурдаг бол бид хэнийг ч хуураагүй, үзэгчдээ уран бүтээлийн бэлэг барьсан. Цомгийн баярт маань маш олон хүн ирсэн. Ирсэн хүн бүрт гарын бэлгээ гардуулсан. Шинэ цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлж, олон түмэндээ барьсан байгаа.

 

Хөгжмийн найруулагч нь энэ хоёр дууг түрүүлж бичсэн юм. Монгол түмэндээ тоглолтоосоо өмнө бэлэг барих гэж яарсан учраас “Сэтгэлийн үг”, “Сэтгэлийн булаг” дуугаа дүрсжүүлсэн.

 

 

-Та хоёрыг дахиад хослон дуулах болсноор хамтран ажиллах уран бүтээлийн санал ирж байна уу?

 -Шинэ уран бүтээл хийх бодолтой байна. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас хамтран ажиллах санал ирж байгаа.

 

-Урлагийнхан амьдралдаа хамгийн их золиос гаргасан байдаг. Та уран бүтээлийн замаар замнахдаа юуг золиослов?

 -Дуучин хүн уран бүтээлээ туурвиад явахаар ар гэрээ хаядаг. Гэрийнхэндээ зарцуулах цаг бага байдаг учраас бид гэр бүлээ хоёрдугаарт тавьдаг. Намайг өдий зэрэгт хүргэхэд чуулгын маань хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхний тус дэм нөлөөлсөн. Би ганцаараа уран бүтээл туурвиад сонсогчидгүй бол дуучин болж чадахгүй. Тиймээс уран бүтээлийг минь шимтэн сонсч, алга ташилтаар угтдаг үзэгчдэдээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барихыг хүсдэг.

 

-МУГЖ У.Далантай та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсан гэж ярьдаг. Та ч тухайн үедээ “У.Далантайтай холбоогүй” гэдгээ тайлбарладаг байсан. Энэ талаар та одоо юу гэж хэлэх вэ?

 

 -Бид хоёр урлагаар холбогдсон уран бүтээлийн найзууд. Хэн хэн нь гэр бүлгүй, залуухан хос дуучид байсан учраас ард түмэн “Энэ хоёр дуучныг нийлүүлчих юмсан” гэж хүсдэг бас ярилцдаг байсан. Шар хэвлэлээр бид хоёрыг олон жил холбож ярилаа. Бидний дунд хайр сэтгэлийн ямар ч холбоо байгаагүй. Тэр ч байтугай бид хоёрыг хамтран амьдраад салсан гэж ярьдаг. Үнэндээ бидний дунд тийм харилцаа байгаагүй. Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй.

 

-“Сэтгэлийн үг” тоглолтын реклам хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Энэ үед нэг бус хүнээс С.Эрдэнэцэцэг гавъяат “хөөрхөн, сайхан” хэвээрээ байна, улам залуужсан байна гэх мэт үгсийг сонсож явлаа. Сайхан бүсгүй байхын нууц юунд байдаг вэ?

-Хүн дотроосоо зөв, эрүүл байх хэрэгтэй. Мөн уурлаж уцаарлахгүй, сайхан унтаж амарч байх хэрэгтэй. Түүнээс биш янз бүрийн эм тариа, мэс засал хэрэглэсэн юм байхгүй. Уурлаж уцаарлахаар хүний тархины, бие мах бодийн олон эс үхэж, хөгшрөлтийг түргэсгэдэг гэж боддог. Тухайн үед болсон асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй.

 

-Баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

Б.Дэжид 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Э.. гавьяат гэж эрэгтэй дуучинтай буудлын нэг өрөөнд хамт байсан. Цэвэр янхан даа. Дарга албан тушаалтантай. явдаг.
2021-11-08
Зочин:
Халтайсан авгай болсон байлээ. Төрийн байгууллагаар дарга нарын өрөөгөөр орж биеэ үнэлж бэлэг сэлт авя явдаг хүүхэн юун нөхөртэй болох. Э.. гавьяаттай тэр жил хөдөө буудалд нэг өрөөнд байсантай таарч байлаа.
2021-11-08
Jamaa:
Chi Icheech
2021-09-26
Chi icheech
2021-09-26
Шилдгийн шилдэг дуучин ,хоолой бол тасархай Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мундаг дуучиндаа аз жаргал хүсьe ??
2021-09-26
эрдэнэцэцэгч ор хөнжилиин ажилда тасархай шүү яг л янхан гсн үг
2021-02-19
Jamaa:
Chi Icheech
Chi icheech
99849004 Сарнай
2018-10-08
88003585 Баточир
2018-10-08
Зулаа:
Гавьяат юмуу
2018-01-26
Haliun:
Erdenetsetsegiin facebook ni yu yum bol
2017-09-08
Ганаа Туул:
Сайн чадварлаг цээлхэн хоолойтой сайн дуучин уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
2017-08-22
Зочин:
Yanhandaj yavhii n chi harsiimuu yamar muuhai heldiin iim huurhun huuhen yanhandadagui l bhku yu
2015-04-24
Yasan goy hun be:
Goy tsaraitai yum aa. Hogshroogui zaluugaaraa baina shuu.
2015-04-16
МЭНДЭЭ:
ӨЧИГДӨР ТОГЛОЛТ ЧИНЬ МАШ ГОЁ БОЛСОН ШҮҮ САЙХАН ДУУЧИН ШҮҮ ХӨӨРХӨН ЭГЧ
2015-04-16
Хэрлэн:
Заваан банзал хөгшин авгай
2015-04-15
ок:
сайхан бүсгүй шүү
2015-04-15
Гоё бүсгүй байна лээ:
Ид мандаж дуулж явахад нь энэ хоёрыг ч элдэвээр хэлж мөн олон амьтан зовоосондоо. Энэ хоёрыг чинь холбож нэг үзээд, салгаж нэг үзээд янз бүр л болсон байх. Эрдэнэцэг дуучныг нэг найран дээр харж, танилцаж, дуулахыг нь яг дэргэдээс нь харж байлаа. Яриа хөөрөө энгийн, өдий насны бүсгүй гэхэд биеэ авч явдаг сайхан бүсгүй байна лээ. Найран дээр хүүгээ авч ирсэн байсан. Хүү нь ээжийнхээ хувцсыг өмсүүлээд хөтлөөд гарч байгаа нь сайхан харагдаж байсан. Муу харсан хүн залуу амрагтай болчихож гэж хармаар гэтэл хүү нь ээжийгээ хамгаалж асарч хамт явж байгааг харахад сайхан байсан. Хүү нь том эр болсон байна лээ. Дуучин Эрдэнэцэцэг өөлсөн хүнд намхан л болохоос биш сайхан хүүхэн байна лээ.
2015-04-15
bold:
Saihan huuhen shuu duug chin sonsohoos iluu duriig chin harah bur saihan sanaagaar boldog bol hanilaad suuchmaar huuhen shuu chi
2015-04-15
Иргэн:
Тогс узэсгэлэн гоо сайхныг, бас гайхамшигтай уянгалаг дуу хойн эгшигийг энэ бусгуйгээс л бид олж мэдэрдэг юм. Нэг хунд ингэж цогцоороо байх нь тун ховороо?! Амжилт хусье?! Та бидний хайртай дуучин шуу?!
2015-04-15
zochin:
goe duuchin shuu... emegtei hvnii bvh saihan shinjiig burduulsen emegtei gej boddog erdenetsetsegiig...
2015-04-15
Зочин:
Khuugiin chini aav gomdson do chi arai denduu baisan shuu toomjson u ta
2015-04-15
yu vee:
yuuu vee gaviyatuud yum uu heziidee avchdiin yu ve
2015-04-15
mongol:
Maliazad yanhandaj bhaar yadaj mongoldoo bieee unelsen bol amid bhgui yu te
2015-04-15
Зочин:
chamd er ni yamar khamaa bainaa , ukher mini
2015-04-15
Зочин:
Бас оддны өвчин тусаад нөхрөөсөө салчихсан уу? Нөхрөөсөө өөр хүнтэй ханилж үзээгүй харин хавьтаж үзсэн байлгүй дээ
2015-04-15