Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж буйгаар Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Хөвсгөл аймгуудад тэнгэр бүрхэг хүчтэй шороон шуургатай байна.
Харин Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, аймгуудад бага зэргийн шороон шуургатай, Завхан аймагт цас орж байгаа аж.
Баянхонгор, Өвөрхангай аймгийн ОБЕГ-ын чиглэлийн дагуу өчигдөр оройны 18:00 цагаас хойш Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ