Дорнод аймагт малын гоц халдварт өвчин гарчээ
2015-04-15

Дорнод аймгийн Баянтүмэн суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ.

Тодруулбал, тус сумын 3-р багийн малчин М.Гонгоржавын суурьт гоц халдварт А зэрэглэлийн цэцэг өвчин байж болзошгүй дуудлага ирүүлжээ. Баянтүмэн сумын онцгой байдлын комисс энэ сарын 12-ны өдөр хуралдаж, сэжиг бүхий суурийн хонь 107, хурга 39, ямаа 55, ишиг 20 нийт 221 толгой мэдрэмтгий малд нэг бүрчлэн үзлэг хийхэд ямаа, ишигт шинж тэмдэг илрээгүй аж.

Харин 146 хонь, хурганы 88 хувьд нь биеийн халуун 39.5-41С хэм өндөр, суга, цавь, сүүлний нимгэн арьстай хэсэг газраар тууралт цэврүү үүссэн, нүднээс нулимс гоожсон, толгой нь хавагнасан зэрэг шинж тэмдэгтэй байжээ.


Сэжигтэй суурь айлуудаас дээж авч Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан нь урьдчилсан байдлаар батлагдсан байна. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин