Түймрийн улмаас 16 хүн амиа алджээ
2015-04-15

ОХУ-ын Сибирийн бүс нутагт гал түймэр гарсны улмаас 16 хүн амиа алдаж, 380 гаруй хүн гэмтэж, 5000 гаруй оршин суугч, орон гэргүй болсон тухай “AFP” агентлаг мэдээллээ. Хакаст тариаланчид талбайн зэрлэгээ шатааж байхдаа гал алдсан байна. Түймрийг өчигдөр 20.00 цагийн орчимд бүрэн унтраажээ. Галыг унтаарахад 5000 гаруй гал сөнөөгч, 20 гаруй нисдэг тэрэг ажиллажээ. Түймрээс болж 5.5 сая рублийн хохирол гарсан байна.

 

ОХУ-ын Онцгой байдлын албаны орлогч сайд Александр Чуприян “Ort 1” телевизэд “Тариаланчдын 100 хувийн алдаанаас болж олон тосгон шатаж, улс их хэмжээний хохирол амсав. Үнэнийг хэлэхэд, энэ их хохирлыг хэн төлж, барагдуулах уу гэдэг нь тодорхойгүй байна. Тариаланчид уу, улс уу. Сайн хэлж мэдэхгүй байна. Зэрлэг шатаах ажил 10 гаруй тосгоныг шатаалаа. Сануулахад хавар болж буйтай холбогдуулан хүмүүс сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Эхний ээлжинд орон гэрээ алдсан, түлэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Мөн Засгийн газар анхаарлаа хандуулах байх” гэж хэлжээ.

 

Ерөнхий сайд Дмитрий Медведев амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, “Сонор сэрэмжтэй байхгүй бол улсаа шатааж магадгүй байна” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин