Шууд нэвтрүүлгээр иргэдийнхээ асуултад хариулна
2015-04-15

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш “Путинтэй шууд ярилц бас асуу” гэх шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариулахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 2010 оноос хойш жил бүр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлал тогтжээ. Энэ жилийн шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгчөөс ойролцоогоор 3000 гаруй асуулт асуухаар төлөвлөсөн, зарим асуулт хүрэлцэн ирсэн гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

 

Иргэд ихэвчлэн барууны орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг болон Украины зүүн хязгаарын асуудлаар Ерөнхийлөгчийнхөө байр суурийг сонсох хүсэлтэй байгаа гэнэ. “Урьдчилсан байдлаар шууд нэвтрүүлэг гурван цаг үргэлжлэнэ. Шаардлагатай гэвэл хугацаагаа сунгаж, иргэдэд боломж олгоно” гэж “Орт 1” телевизийн редакци мэдээлжээ. Путиний ярилцлагыг “Орт 1” телевизээс гадна “Россия-1”, “Россия-24”, “Первый канал”, “Маяк”, “Вести FM”, “Россий” шууд дамжуулах юм.

 

Өнгөрсөн жилийн шууд ярилцлагын үеэр Путинээс долоон настай Анна гэх охин “Хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама таныг усанд живж байвал аврах болов уу” гэж асууж байсан юм. Путин асуултад “Аврах байхаа. Обамад би итгэж байна. Хэрвээ Обама живж байвал би аврахаар ус руу орох байсан” гэж хариулжээ.

 

Энэхүү асуулт, хариулт олны талархал болон хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Путин маргааш Анна охиноос дахин холбогдохыг хүсч, “Чиний өхөөрдмөөр асуултыг дахин сонсохыг хүсч байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bid yagaad hymraad bgaa yum bol ydaj horig tavisan uls bhgui! Nogoo bayan bolgoh oyutolgoi bn! Bid 25 jil hymral yrilaa!
2015-04-15