Автобусны жолооч хүүхэд мөргөж, гэмтээжээ
2015-04-15

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Наадамчдын зам, Яармагийн 3 дугаар буудлын урд замд автобусны жолооч хүүхэд мөргөж гэмтээсэн осол гарчээ.

Тодруулбал, "Авто терминал трейд" ХХК-ийн Х.Аеро Сити-540 маркийн автобусны жолооч Т нь явган зорчигч 9 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн байна.

 

Мөн Хан-Уул дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрний урд замд улсын дугаар тодорхойгүй Т.Приус маркийн авто машины жолооч нь явган зорчигч 35 настай эрэгтэй  Б-г мөргөэ гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэрэг бүртгэгджээ.

 

Энэ хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин