Чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжигч нас баржээ
2015-04-15

ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 415 дугаар ангид ял эдэлж байсан хүмүүжигч Л.А гэгч өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт нас барсан байна.

 

Нас барсан шалтгааныг урьдчилсан байдлаар тархины цус харвалт гэж дүгнэж буй аж. Эх сурвалжийн мэдээлснээр Л.А-ын даралт ихэсдэг, өндөр даралттай явдаг байсан гэнэ.

 

Талийгч Л.А нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар ял эдэлж байсан аж. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
элбэгдоржийн фракцийнхнаас нэг нь явчихаж.
2015-04-15