Путинийг шогловол 250 мянгаар торгуулна
2015-04-15

ОХУ-ын хууль, хяналтын байгууллагаас Ерөнхийлөгч В.Путинг шоглосон мэдээлэл, зураг олон нийтийн сүлжээнд байршуулах болон хэвлэлээр мэдээлэх, нийтлэхийг хориглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хэрвээ Оросын интернэт хэрэглэгчид Путинийг доромжилж, шогловол шууд шүүхэд дуудах, 250 мянган рублиэр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ. Хориг гарснаар интернэтэд байгаа Путинг шоглосон бүх зургийг устгаж эхэлжээ. Гэхдээ энэхүү хориг зөвхөн Оросын хэрэглэгчдэд үйлчлэх аж.  

 

Тун удахгүй АНУ, Их Британийн интернэт хэрэглэгчдэд уг хоригийг тавьж эхлэх гэнэ. Гэхдээ энэхүү хоригийг хэрэгжүүлэхийн тулд тус улсын удирдлагуудтай хамтран ажиллахгүй бол үр дүнд хүрэхгүй хэмээн мэдэгдсэн байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uuchlaarai nohoi yg l bn
2015-04-15
llllllll:
wahahahaha mair adilhan naasan kkkk
2015-04-15