“Ажилдаа цагтаа ирсэн гишүүдэд баяр хүргэе”
2015-04-16

УИХ-ын чуулганы хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ирц бүрдээгүйгээс чуулганы хуралдаан товлосон хугацаанаасаа   50 минут хойшилж  эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд   “Шилэн ирцний ачаар гишүүдийн хэн нь цагтаа, хэн нь хоцорч ирдгийг сонгогчид хардаг болсон. Өглөө ажилдаа цагтаа ирсэн гишүүдэд баяр хүргэе” хэмээлээ. Ингээд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан баталлаа. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 8 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ard:
tedend bayar hurgeh shaardlagagui, ireh ni, bas huraldah ni uureg yum chini. tsaashid iim archaagui nuhdiig songohoo bolie oo
2015-04-16
орчлон:
Энгийн нэг цэвэрлэгч бүсгүй өглөө эрт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ажлаасаа 5 минут хоцорвол дарга хэмээх нэг авгай барьж идээд зогсож байна цаана чинь
2015-04-16
Зочин:
Ард олон минь УИХ-д цагтаа ирж ажлаа хийлэг хүмүүсийг сонгоё. Бид хэдэн минут хожигдвол ажлаас халагдана. Ирэх оны сонгуульд бүгдээрээ ЗӨВ СОНГОЛТ хийцгээе
2015-04-16