Я.Батсуурь батлан даалтад гарах хүсэлтэй байгаа

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурьт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй.
Тэгвэл түүний биеийн байдал муудаж, хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өлсгөлөн зарлахыг хүссэн боловч 461 дүгээр ангийн дарга зөвшөөрөхгүй байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ тухай түүний өмгөөлөгч Х.Базаррагчаагаас тодруулав.
-Таны үйлчлүүлэгч Я.Батсуурийн биеийн байдал тааруу, хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна.
-Биеийн байдал тааруу байгаа нь үнэн.
-Мөн өлсгөлөн зарлах гэсэн боловч 461 дүгээр ангийн дарга зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Энийг бол би мэдэхгүй байна. Ямар эх сурвалжаас үүнийг гаргасныг. Гэхдээ тэрбээр батлан даалтад гарах хүсэлтэй байгаа.
Я.Батсуурийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ