Путинд 1.7 сая асуулт иржээ
2015-04-16

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр “Путинтэй шууд ярилц бас асуу” гэх шууд нэвтрүүлэгт оролцох билээ. Энэ сараас эхлэн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Путинд ирсэн асуултыг хүлээн авч, шууд нэвтрүүлгийг үеэр Ерөнхийлөгчид сонордуулах юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Өнөөдөр болох шууд нэвтрүүлгээс өмнө Ерөнхийлөгчид ойролцоогоор 1.7 сая асуулт урьдчилсан байдлаар ирээд байна. Шууд нэвтрүүлгийн үеэр хэдэн асуулт ирэх нь тодорхойгүй байна. Шууд эфирийн утас одоогоор ачаалал үүсээд байна” гэж ярьжээ.

 

Ойролцоогоор гурван цаг үргэлжлэх тус нэвтрүүлэг Мосвагийн цагаар 12.00, Улаанбаатарын цагаар 18.00 цагт эхлэх юм. Шууд нэвтрүүлгийг “Орт 1”, “Россия-1”, “Россия-24”, “Первый Канал”, “Маяк”, “Вести FM”, “Россий” шууд дамжуулах билээ. Мөн Украин болон Америкийн зарим сувгууд хуваарьт хөтөлбөрөөсөө татгалзаж, Путиний ярилцлагыг шууд гаргахаар болсон гэж “AFP” агентлаг мэдээлэв.

 

Нэвтрүүлэгт 2000 гаруй сэтгүүлч, зураглаач оролцохоор болжээ. Мөн нэвтрүүлгийг сонирхолтой болгох үүднээс 5-7 насны 10 хүүхдийг Ерөнхийлөгчтэй шууд ярилцахыг зөвшөөрсөн гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин