Пауэрлифтингийн шигшээ баг бэлтгэлдээ гарчээ
2015-04-16

Монголын пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Мөнх- Эрдэнэ, Х.Энхболд, спортын мастер Б.Гантулга нар Японы нийслэл Токиод 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна.

 

Манай тамирчид энэ сарын 6-нд арлын орныг зорьсон юм.

 

Тэд Шведийн Сундсалль хотод ирэх сарын 20- 24-нд болох насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх чухал бэлтгэл сургуулилт болж байгаа юм.

 

Мөн тус холбооны тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Батцэнгэл энэ сарын 16-23-нд АНУ-ын Денвер хотноо болох ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин