АТГ Г.Уянгаас мэдүүлэг авчээ

УИХ-ын гишүүн Г.Уянга нэгэн дуулиан дэгдээсэн нь экс Ерөнхий сайд С.Баярын гадаад дахь үл хөдлөх хөрөнгө гэх баримтыг дэлгэсэн явдал.
Тэгвэл яг энэ асуудлаар АТГ-ынхан Г.Уянга гишүүнээс мэдүүлэг авчээ.
Энэ талаар Г.Уянга гишүүн "Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө. Нью Йорк хотын Бүртгэл мэдээллийн агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна” гэсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ