Хэт даврагчдын твиттер хаягийг устгажээ
2015-04-16

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дэмжигч болон тус бүлэглэлийн дайчдын ашигладаг 100 мянга гаруй твиттер хаягийг устгаж, блок хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэл твиттерээр дамжуулан олон нийтийг айдаст автуулахаас гадна өсвөр үеийг уруу татахаас сэргийлэн ийнхүү устгасан гэж албаныхан мэдэгдсэн байна.  

 

Өнгөрсөн оноос эхлэн твиттерийн удирдлагууд хэт даврагчдын хөтлөн явуулдаг хаягуудад хяналтаа тогтоож, орж буй мэдээ мэдээлэл, зураг зэргийг цуглуулж, байршлыг нь тогтоож эхэлжээ. Блок хийсэн хаягуудын ихэнх нь Сири, Ирак, Иордан улсад сервертэй нь тогтоогдсон байна. Нэг жилийн хугацаанд ойролцоогоор 4-5 сая жиргээ болон гэрэл зураг зэргийг твиттерт нийтэлжээ.

Твиттерээс гадна хэт даврагчдын ашигладаг нь тогтоогдсон 1.4 сая фэйсбүүк хаягийг устгаж, дахин ашиглах боломжгүй болгосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин