Нэг ангийн оюутнууд нас барсан хэргийг прокурорт шилжүүлжээ
2015-04-16

"Их засаг" их сургуулийн нэг ангийн хоёр оюутан амь насаа алдсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сард гарсан.

 

Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт орших нэгэн зочид буудлын өрөөнд хохирогчид өөрийгөө боож нас барсан байсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин