Д.Тэрбишдагва гишүүн 60 нас хүрлээ
2015-04-17

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва өнөөдөр 60 насыг зооглож байна.

Тэрбээр 1955 оны 4 сарын 17-нд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин Дэндэвийн хүү болон мэндэлжээ. 

 

Д.Тэрбишдагва нь 1974 онд Улаанбаатар хотын 10 жилийн 12 дугаар дунд сургууль, 1982 онд Германы Хумбольдтын Их сургууль төгссөн тус тус төгссөн бөгөөд хүнсний инженер-технлогич мэргэжилтэй  Орос, Англи, Герман хэлтэй нэгэн юм.

 

 Тэрбээр  1982-1988 онд Улаанбаатар хотын мах консервийн комбинатад цехийн мастер, технологич, ерөнхий технологич, үйлдвэрийн дарга, 1988-1990 онд Германы Чөлөөт залуучуудын дээд сургуульд орчуулагч-багш, 1992-1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн, 1991-2000 онд “ТБД андууд” ХХК-ийн Ерөнхий захирал, 2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сай, 2002-2004 онд Монгол Улсаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, 2008-оос хойш УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд даргаар тус тус ажиллаж байгаа юм.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ТБД тэтгэвэрт гарах юм байна. Төр жаахан замбараатай болох байгаа. Дуугий, Баагийгаас авахауулаад олон чиргүүлүүд нь орох газаргүй балрана даа.
2015-04-17
иргэн:
Төрийн хутгуур, хор найруулах донтон ноён урваач новш минь тэр Дуламдорж салбадайгай дагуулаад Монголын төрөөс бүрмөсөн далд орж үз дээ, новшийн амьтан
2015-04-17
Зочин:
odoo saihan huviin sectoroo ajilluulaad ach zeeteigee jargaj suuval zygeerdee
2015-04-17
baagii:
ZA odoo tetgevertee gar daa
2015-04-17