12 сая төгрөгийн шагналын сантай уралдаан эхэлжээ
2015-04-17

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Аялал жуулчлалын газар, хамтран “Улаанбаатар –Уран  баримал” наадмыг зохион байгуулах гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байгаа энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй юм.


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөл, Монголын урчуудын эвлэл, Монголын хүүхдийн ордон, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд тус наадамд оролцоно. Чөлөөт уран бүтээлчдийн дунд уран барималын загварын уралдаан зарлаж шалгарсан 15 бүтээлийг уран барималчид урлаж, нийслэлийн гудамж талбайд байршуулах юм. Аль байршилд ямар сэдвээр баримал барихыг зохион байгуулагч байгууллагууд хамтран шийдвэрлэж уралдааныг зарлах бөгөөд уралдаанд түрүүлсэн бүтээлд 1 дүгээр байр 5 сая төгрөг, 2 дугаар байр 4 сая, 3 дугаар байр 3 сая төгрөгийн шагналтай гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин