Мөс цөмөрч хоёр хүн амиа алджээ
2015-04-17

Мөс цөмөрч иргэд осолджээ. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Долоон гатлага багийн нутаг “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр мотоцикльтой зорчиж явсан 2 иргэн мөс цөмөрсний улмаас осолдсон байна. Ослын улмаас иргэн Г /35 настай, эрэгтэй/ голын усанд живснийг аймгийн Онцгой байдлын  хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.

 

Мөн Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн нутаг "Зэвсгийн нуур"-ын мөсөн дээгүүр унадаг дугуйтай зорчиж явсан иргэн Э /56 настай, эрэгтэй/ мөс цөмөрч усанд осолдон, амь насаа алджээ.

 

Урин цаг ирж, гол, мөрөн, нуурын мөсөн бүрхүүл гэсэж байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Амьнаасаа уйдсан гэлтэй л байхым даа
2019-02-11