Путиний рейтинг огцом өсөв
2015-04-17

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “Путинтэй ярилц бас асуу” гэх шууд нэвтрүүлэгт оролцож, ард түмнийхээ сонирхсон асуултад хариулт өгөв. Путин өчигдөр 3.55 цагийн хугацаанд 90 орчим асуултад хариулт өгчээ. Ажиглагчид түүнийг 2013 оны амжилтаа эвдэнэ хэмээн найдаж байсан ч тэрбээр цагийн өмнө ярилцлагаа дуусгажээ. 2013 оны шууд нэвтрүүлэг 4.48 минут үргэлжилсэн бөгөөд Путин 120 асуултад хариулсан билээ.

 

Путиний ярилцлагыг орон нутгийн “Орт 1”, “Россия-1”, “Россия-24”, “Первый Канал”, “Маяк”, “Вести FM”, “России” телевиз шууд дамжуулсан бол Их Британийн “BBC” агентлаг болон “CNN”, “AFP” агентлагууд цаг алдалгүй дамжуулсан байна. Мөн Цагаан ордны тэргүүн Барак Обама, Дэд ерөнхийлөгч Жое Байдан, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар “CNN” агентлагаар дамжуулан ярилцлагыг шууд хүлээн авчээ. Путиний ярилцлага эхлэхээс 11 минутын өмнө Обама твиттертээ “Амжилт, олон зангилааг тайл” хэмээн жиргэсэн нь олон нийтийг Путинд хандсан үг хэмээн таамаглажээ. Обама дээрх жиргээгээ ярилцлага эхэлмэгц устгажээ. Тэрбээр энэхүү жиргээгээ хэнд зориулсан гэдгээ мэдэгдээгүй юм. Гурван цаг орчим үргэлжилсэн Путиний ярилцлагыг 50 сая орчим хүн шууд хүлээн авчээ. Нийтдээ 2.4 сая орчим асуулт ирсэн хэмээн Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

 

Ярилцлагад оролцсон хүмүүсийн ихэнх нь Ерөнхийлөгчөөс эдийн засгийн хямрал, “Газпром” компанийн асуудал, Барууны хориг арга хэмжээ, Украины улс төрийн асуудал, Экс ерөнхийлөгч Виктор Януковичийн талаар, Зүүн хязгаарын Донецк, Луганскийн хямрал, Ажиллах хүчин, Экологи болон тулгамдаж буй асуудал, Оросын нэр хүнд, иргэдийн оролцоо, Борис Немцовын аллага гэх мэт асуултыг тавьсан билээ. Энэ жилийн асуулт улс төржсөн, нэг талыг барьсан асуултыг Ерөнхийлөгчөөс асууж байсан гэж “ВВС” агентлаг мэдээлжээ. Асуулт, хариултын хөгжилтэй болгох үүднээс уламжлал ёоор бага сургуулийн сурагчид Ерөнхийлөгчид асуулт тавьсан юм.

 

8 настай охин “Таныг муу хүн, сайн хүн хэмээн ярьдаг. Миний бодлоор та аав шиг минь хүн. Би аавыгаа өдөр бүр хардаггүй. Харин би таныг өдөр бүр зурагтаар хардаг” гэж асуужээ. Ерөнхийлөгч охины яриаг сонссоныхоо дараа “Зурагтаар гардаг цагаа багасгах хэрэгтэй болжээ” хэмээн хошигносон байна. Тэрбээр мөн “Би өөрийгөө магтахыг хүсэхгүй байна. Би эх орноо хамгаалахын тулд бурхан ч болж чадна, чөтгөр ч болж чадна” гэж хариулжээ.

 

“Ярилцлагад хүүхдүүдийг оролцуулдаг нь Путиний цагаан PR, нэр хүндээ өсгөх арга” хэмээн “AFP” агентлаг блогтоо бичжээ. Путин 2004 оноос эхлэн ярилцлагандаа хүүхдүүдийг оролцуулах болсон юм. Мөн түүнээс өнгөрсөн онд асууж байсан шиг “Та хэзээ гэрлэх вэ” хэмээн асуусан аж. Уг асуултад Путин “Би гэрлэхийг хүсэхгүй байна. Надад маш олон шийдэх ёстой асуудал байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулах зав бага байна” гэжээ.

 

Сүүлийн үед “Газпром” компанийн ажилчдын цалингийн асуудал хурцаар тавигдаад байгаа билээ. Тус компанийн ажилчид хангалттай цалин авч чадахгүй байгаадаа дургүйцлээ хэд хэдэн удаа илэрхийлж, ажил хаялт зарлахаа хүртэл мэдэгдээд байгаа юм. “Орт 1” телевизийн редакцийн асуултад Путин “Би тэдний цалинг хассан гэж үү. Энэ асуултаа тэр удирдлагуудад нь тавь” хэмээн даажигнажээ.

 

Путинээс мөн хайрын тухай асуужээ. “Та одоо хэн нэгнийг хайрлаж байна уу” гэх үзэгчийн асуултад “Би хэн нэгнийг хайрлаагүй байна. Би одоо Пулу гэх нохойндоо бүх хайр халамжаа зориулж байна” гэсэн байна. Мөн “Сүүлийн үед хэний дууг сонсч байна” гэхэд “Би Оросын алдарт дуучин Алла Пугачевагийн дууг сонсч байна. Дуучны бүх цомог надад бий” гэж хариулжээ.

 

Ярилцлага дууссаны дараа Путиний нэр хүнд огцом өссөн байна. Түүний твиттер хаягийг хэдхэн цагийн дотор 120 мянга гаруй хүн дагажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dash:
B.Putin bol margashgui huchirheg udirdagch mon.
2019-05-29
Зочин:
Иймэрхүү ПиАр-ыг бол Орсууд яаж л бол яаж зохион байгуулна шүү дээ. Гайхах юм алга. Ленинг, бас Брежневийг юу юу гэдэг байлаа даа.
2015-04-17
hehe:
Дэлгэрцэцэгээ чиний рейтинг чинь харин огцом унсымуудаа аахахахахах
2015-04-17
hehe:
chi daldiig meddiin bishoo chamd chini uchir bityyleg yum ygyi bolj gegeertsiin bishoo
2015-04-17
hehe:
yaj batalsiin tom ungaa yuu aaahahahah
2015-04-17
hehe:
hol ochij moor
2015-04-17
hehe:
chi yamar yarij bgaag ni oilgoh bish
2015-04-17
Зочин:
Манай ерөнхийлөгч,шууд ярилцлаганд орох болов уу? Яаж худлаа залах болоо.
2015-04-17
hehe:
chi yamar yarij bgaag ni oilgoh bish
Зочин:
Монголд нэг эх орныхоо төлөө бурхан ч чөтгөр ч болж чадах хүн ерөнхийлөгч болдоггүй юм байх даа Агуу хүн юм даа
2015-04-17
hehe:
hol ochij moor
Зочин:
Кабаева байхгүй. Тэр тухай бол зохиомол гэсэн. Харин эхнэртээ их анхаарал тавьдаг гэсэн. Тэгэхээр тэр хоёрын салалт их сонин. Хэрвээ би үхвэл дайснууд гэр бүлээр минь оролдож магад гээд хуурамч салалт хийсэн юм болов уу гэж бодогдож байв.
2015-04-17
tiimee:
tiimee
2015-04-17
орохо:
Дэлхийн номер нэг улс төрч гэдгээ л баталлаа даа.
2015-04-17
hehe:
yaj batalsiin tom ungaa yuu aaahahahah
tiimee:
tiimee
ZOCHIN:
PUTIN BOL UCHIR BITUULEG HUN.MEDEEJ KABAAEEVAA BGAA .YAJ HUMUUST TAALAGDAh ve gedgee buhel buten bag tcaana n baigaa bizdee.aluu oros guren huchirheg baih n ydarsan bidend heregtei.
2015-04-17
hehe:
chi daldiig meddiin bishoo chamd chini uchir bityyleg yum ygyi bolj gegeertsiin bishoo