Түймрийн улмаас 29 хүн амиа алджээ
2015-04-17

ОХУ-ын Хасакт гарсан түймрийн улмаас 29 хүн амиа алдаж, гурван хүн сураггүй алга болж, 189 хүн түлэгдэж, бэртсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Орон нутгийн иргэд энэ сарын 12-нд тариан талбайд ургасан зэрлэгээ шатаах явцадаа гал алдсан юм. Хуурайшилт их байгаа учраас гал багахан хугацаанд тосгоны бүрхсэн билээ. Түймрийг унтраахаар 6000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа  бөгөөд тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

 

Түймрийн үеэр нийтдээ 1358 байшин шатаж, 4689 хүн орон гэргүй болжээ. Хасакт ирэх сарын 20-ны өдрийг хүртэл онц байдал зарлаж, олон улсаас тусламж хүссэн байна. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд галын голомт руу цэвэр ус, майхан зэргийг илгээхээр болжээ.

 

ОХУ-ын Онц байдлын сайд Владимир Пучков улсын “Ан-148 МЧС” онгоцоороо Хасакт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Тэрбээр орон гэрээ алдсан хүмүүст тусламж үзүүлэхээ мэдэгдэж, сураггүй алга болсон иргэдийг хурдан олохыг шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин