Йемен шинэ Ерөнхий сайдтай боллоо
2015-04-17

 

Шийт шашны Хоути бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас болж нөхцөл байдал хурцдаж, улс төрийн хувьд тогтворгүй байгаа Йемен улс шинэ Ерөнхий сайдтай болсон тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Засгийн газрын хуралдаанаар 57 настай Кхалед Бахахыг Ерөнхий сайдаар томилжээ.

 

Ерөнхий сайдын албан тушаалаа аваад удаагүй байгаа Бахах өчигдөр анхны мэдэгдлээ хийж, “Хоути” бүлэглэл болон Саудын Араб улсыг агаараас өгч буй цохилтоо яг одоо зогсоохыг шаардаж, иргэний дайн болон хямрал хүрээгээ тэлэхээс өмнө Йемений ард түмнийг тайван орхихыг шаарджээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн Йемен хөрш болон олон улсын хараат бус байдлаас гарч, дотоодын хямралаа өөрсдөө шийдэх болно. Саудын Арабд орогнож, эх орноосоо дүрвэн гарсан Йемений Ерөнхийлөгч Абдулла Мансур Хади эрх мэдлээ эргүүлэн авахын тулд энгийн иргэдийг хохироох учиргүй” гэж хэлжээ.

 

Бахах Ерөнхий сайдын албан тушаалаас гадна хэсэг хугацаанд дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг давхар хашихаар болжээ. Ерөнхий сайд эхний ээлжинд армийн хүчээр нийслэл Сана хотыг чөлөөлж эхэлсэн байна. Арабын өгч буй агаарын цохилтоос болж 785 хүн амиа алджээ. Кхалед Бахах 2011 онд тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene uls ygd 2 bolj boldoggui bile
2015-04-17