Явган зорчигчийн амь насыг хохироожээ
2015-04-17

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өнгөрөгч хоногт нийт 341 дуудлага мэдээ, мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  237 дуудлага бүртгэгдсэн байна.

 

 Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15  бүртгэгдэж  16  хүн хүнд хөнгөн гэмтэж 1 хүн нас барсан. Тухайлбал, СХД-ийн нутаг Товчооны зам М-Ойл ШТС-ын баруун замд "Isuzu Eit" маркийн авто машины жолооч Д, явган зорчигч 30 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироожээ.

 

Мөн БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 замын автобусны буудлын замд Т.Корун маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэрэлтүүлгийн шон мөргөж 2 хүн гэмтээжээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин