Харрисон Форд эргэн ирлээ
2015-04-17

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Форд өнгөрсөн сарын эхээр нэг хөдөлгүүрт онгоцоо жолоодож явахдаа Лос Анжелес хотын Сан Моника олон улсын буудлын зэргэлдээх “Венеци” гэх гольфийн талбайд осолдсон юм. Тэрбээр ослын дараа Нью Йорк хотын нэгэн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн билээ.

 

Жүжигчин эрийг осолдсоны дараа “Оддын дайн 7” киноны зураг авалт Австрали улсад явагдаж байсан ч хэсэг хугацаанд хойшилсон юм. Харрисон Форд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн зураг авалтадаа эргэн ирж, шургуу ажилласны үр дүнд киноны эхний трейлер үзэгчдэд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кино ирэх оны эхээр нээлтээ хийх бөгөөд зураг авалт 75 хувьтай явагдаж байгаа аж.

 

Эхний трейлер цацагдсаны дараа Форд твиттертээ “Эргэн ирлээ. Одоо кино багийнхандаа дарамт учруулахгүй ээ” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин