Хэт даврагчид нисэх буудал эзэлжээ
2015-04-17

Араб дахь “Аль Кайди” бүлэглэлийн нэг салбар гэгддэг “AQAP” бүлэглэл Йемений нийслэл Сана хотоос холгүй байрших Хадрамавт хотын Мукалла мужид байрлах олон улсын нисэх буудлыг эзэлж, хяналтаа тогтоосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Мөн хэт даврагчид тус мужид байрлах шоронд халдаж олон хоригдлыг сулласан гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас уламжлав. Тус бүлэглэл энэ сарын эхээр Мукалла мужид нэвтэрч, захиргааны байрыг эзэлсэн юм.

 

“AQAP”, шийт шашны “Хоути” бүлэглэлийг дэмжин ажиллаж, Йемений Засгийн эрхийг авахыг оролдож байна. “Хоути” бүлэглэлээс болж тус улсын Ерөнхийлөгч Абудулла Мансур Хади эх орноо орхин гарч, Саудын Арабаас тусламж хүссэн билээ. Нисэх буудлыг эзэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа Саудын Араб сөнөөгч онгоцоо илгээсэн гэж Йемений шинэ Дэд ерөнхийлөгч Кхалед Бахах мэдэгджээ.

 

Тэрбээр хөрш холбоотон орнуудын цэргийн ажиллагааг эрс буруутгаж, “Хэт даврагчдад цохилт өгөхийг хүсч буй бол эхлээд миний зөвшөөрлийг ав. Хөрш орнууд цэргийн ажиллагаагаар дамжуулан Йеменд хяналтаа тогтоохыг санаархаж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин