Жессика Алба “Аватарт” тоглоно
2015-04-17

 

Нэрт найруулагч Жеймс Камероны “Аватар” киноны хоёрдугаар ангид жүжигчин Жессика Алба туслах дүрд тоглохоор болжээ. Тэд өчигдөр Лос Анжелес хотноо уулзаж, шинэ киноны талаар ярилцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэрчүүдийн “TMZ” сайтад өгүүлснээр “Албад хандаж Камерон “Чи чадварлаг. Аватарын хоёрдугаар ангид тоглох уу. Чиний гадаад төрх болон ур чадварт чинь тохирсон гайхалтай дүр надад бий. Чи энэ дүрийг гайхалтай бүтээж чадна” гэжээ. Жессика Алба найруулагчийн саналыг талархан хүлээн авч, хамтран ажиллахаа мэдэгдсэн гэнэ.

 

Өнгөрсөн оны сүүлээр Камерон “Аватар” кино үргэлжлэхээр болсныг мэдэгдэж, хоёрдугаар анги 2017 оны дундуур үзэгчдэд хүрэх болно гэсэн юм. Энэ ангид өмнөх ангид тоглосон Зое Салдана, Сэм Вортингтон нар тоглох билээ. 2009 онд дэлгэцнээ гарсан “Аватар” кино нийтдээ 3.1 тэрбум ам.долларын ашиг олж, “Оскар”-ын гурван шагналын эзэн болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин