Батлан хамгаалахын сайд нар уулзжээ
2015-04-17

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа олон улсын аюулгүй байдлын Москвагийн дөрөвдүгээр бага хуралд оролцож байна.  Тэрбээр “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр бага хуралд оролцогчдод илтгэл тавив.

 

Бага хурлын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Shuud.mn
Сонин хачин