Путинээс асуусан хөгжилтэй асуулт
2015-04-17

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр шууд нэвтрүүлэгт оролцож, ард түмнийхээ сонирхсон асуултад хариулт өгсөн билээ. Шууд нэвтрүүлэгийн үеэр Ерөнхийлөгчөөс улстөрч, эдийн засаг, олон улсын харилцаа гэх мэт өргөн цар хүрээтэй асуулт асуухаас гадна энгийн асуултыг үзэгчид тавьсан юм. Ярилцлагын үеэр Ерөнхийлөгчөөс асуусан хөгжилтэй асуултуудыг сонирхуулж байна.

 

-Та өдөр бүр усанд ордог уу?

В.Путин: Тиймээ. Би уснаас тайвширал авдаг.

 

-Таныг 60 настай гэх юм. Би итгэхгүй байна. Үнэхээр залуухан харагдах юм?

В.Путин: Би 62 настай. Баярлалаа магтсан. Намайг их залуухан харагддаг гэж магтдаг. /Инээв/

 

-Та өөрийгөө Оросын зүрх гэж боддог уу?

В.Путин: Ерөнхийлөгч бүхэн улсынхаа гол хүн, зүрх нь байдаг. Үгүй гэж үү.

 

-Та хэр их унтдаг вэ. Тан шиг Ерөнхийлөгч болохын тулд өдөрт хэдэн цаг унтах шаардлагатай вэ? /Энэхүү асуултыг 4 настай хүү тавьжээ/

В.Путин: Нойрондоо сайн байна гэдэг эрүүл байхыг шинж. Би өдөрт 5-6 цаг унтдаг. Аль болох унтаж, амрахыг илүүд үздэг. Нас ахиж байгаа болохоор их амархан ядардаг болжээ. /Инээв/

 

-Орос хэзээ эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох бол?

В.Путин: Сайн мэдэхгүй байна. Гэхдээ Оросын ард түмэн эмэгтэй хүнд итгэл хүлээлгэх байх. Би итгэлтэй байна. Өөрийгөө дайчилж, шилдэг гэдгээ баталсан тэр эмэгтэй Ерөнхийлөгч болж чадна.

 

-Та НҮБ-ын нарийн бичгийн дарга болохыг хүсдэг үү?

В.Путин: Үгүй. Хэзээ ч бодож байгаагүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ardtumnee baildan daguulna gedeg ? ! Bas l tom aviyas shu?!choibalsang Stalin ingej helsen gedeg bolovsrol nimgen ch jijig gurnii tom udirdagch shuu!
2015-04-17
zochin:
mundag
2015-04-17