Кимийн ном цагийн дотор зарагджээ
2015-04-17

Реалити шоуны од Ким Кардашиан утсаараа селфи зургаа авах хоббитой. Тэрбээр өдөр бүр селфи хийдэг юм. Ким өнгөрсөн сар фэн уулзалтын хийх үеэрээ шилдэг гэсэн селфи зургаас бүтсэн номоо худалдаанд гаргахаар болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл Кимийн 5000 гаруй селфи зургаас бүтсэн “Миний өдөр тутмын амьдрал” гэх ном худалдаанд гаргасан даруйдаа ганцхан цагийн дотор зарагдаж дууссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ким 5000 ширхэг ном худалдаанд гаргасан аж. Нью Йорк, Лос Анжелес, Лас Вегас хотын 10 гаруй дэлгүүр болон онлайнаар уг номыг худалдаалжээ. Энэхүү номыг худалдан авахаар олон мянган хүн дэлгүүрийн гадна дуугарлаж, зарим нь нойргүй хоносон байна. Анхных гэгдэж буй Кимийн селфи ном 16 ам.долларын үнэтэй аж.

 

Энэхүү номоо дахин олшруулах хүсэлгүй байгаа бөгөөд “5000 хувь хангалттай” гэж Ким жиргэсэн байна. Тус номонд Кимийн охин Норт Уэстийн хэд хэдэн зураг багтсан ч нөхөр Кейни Уэстийн ганц ч зураг ороогүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин