Хилийн чанадад амиа алдсан иргэдийн хэргийг шалгаж байна
2015-04-17

Он гарсаар манай улсын 33 иргэн хилийн чанадад нас баржээ. Өвчний улмаас 16 иргэн, ослоор 8, золгүй тохиодлын улмаас 6 иргэн амь насаа алдсан бол бусдын гарт 3 хүний амь хохирчээ.

 

Харин өнгөрөгч онд гадны оронд манай улсын 39 иргэн өвчний улмаас, ослын шалтгаанаар 15, золгүй байдлаар 19, бусдын гарт 6 иргэн амь насаа алдсан бол 7 хүн амиа хорлосон байна.

 

Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас тусламж олгох, талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд мэдэгдэх, ар гэрийнхэнд нь тухайн улсын виз авахад туслах, шарил чандрыг эх оронд нь ирүүлэх арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх бүх талаар дэмжлэг үзүүлэх, шарилыг чандарлах, нутаглуулах зэрэгт туслан, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ.

 

Энэ оны гуравдугаар сард монгол эмэгтэй БНХАУ-ын Эрээн хотод амь насаа алдсан хэргийн сэжигтнийг баривчлан, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Харин талийгаач улсын гарьд П.Сүхбатыг гадны нөлөөгүй амиа алдсан гэж үзжээ. Мөн Франц болон Малайзад амь насаа алдсан бүсгүйчүүдийн хэрэгт монгол эмэгтэйчүүдийг сэжигтнээр татан шалгаж байгаа аж.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин