Мэргэжлийн хяналтын байгууллагад талархал илэрхийлжээ
2015-04-17

Мэргэжлийн хяналтын байгууллагад “Хаан хүнс” компанийн зүгээс талархал дэвшүүлжээ. Тус компани нь монгол малын махаар хийсэн хөлдөөсөн бууз, баншаа БНХАУ-д экспортлох болж экспортын гэрчилгээгээ албан ёсоор хүлээн аваад байгаа. 

 

2011 оноос хойш эхэлсэн энэ төслийг анхнаас нь дэмжин бизнес эрхлэгчдийн найдвартай ар тал нь болж, байнгын, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархаж байгаагаа тус компанийн ерөнхий захирал илэрхийлжээ.

 

“Хаан хүнс” компани бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлосноор манай улсын органик хүнсний чанарыг баталгаажуулж, бүс нутгийн экспорт, импортод бодитой хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа ч тэмдэглэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин