Топ улстөрчдийг С.Ганбаатар тэргүүлжээ

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг гаргасан байна. Судалгаанд Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгуудын 1200 иргэнийг хамруулсан байна.
Судалгаа нь цаг хугацааны хувьд энэ оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 12-ны хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулсан аж. Судалгаанд дурьдсанаар өнөө цагийн топ 10 улстөрчийн жагсаалтыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлж, Н.Энхбаяр удаалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ