Баяр наадмын Хэв журмын салбар хороо хуралджээ
2015-04-17

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Хэв журмын салбар хорооны анхны хуралдаан Цагдаагийн ерөнхий газарт боллоо.

 

Тус хуралдаанаар баяр наадмын үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөө, төсвийн талаар хэлэлцэж төслийг батлуулахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлэхээр шийдвэрлэв.


Хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журам хамгаалах салбар хорооны дарга, Тэргүүн комиссар Р.Чингис үндэсний их баяр наадмын үед гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллах талаар салбар хорооны орлогч дарга, туслах комиссар Б.Ганзоригт үүрэг, ажлын чиглэл өглөө.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин