Такси №121
2015-04-17

 

Такси №121

Энэ өдрийн мэнд манайхаан. Өнгөрсөн долоо хоногийн зорчигчид их хөгжилтэй талдаа байсныг онцлон хэлэх хэрэгтэй болов уу. Хүүхнүүдийн голдуу яриа хөөрөө инээд наргиан зонхиллоо. Таалал орштугай.

 

1.70 мянга гарчихлаа ш дээ

 

Гадаадад байж байгаад ирсэн гэх залуу шоконд орсноо ингэж ярилаа.

З/залуу/ -Одоо нээрээ мөнгө инээдтэй. Сая нэг найзыгаа дуудаад. Жоохон идэж уулгах гээд. Эртээр төрсөн өдөр гээд байхад нь очиж амжаагүй байхгүй юу. Тэгээд өнөөдөр нэг эрт гараад дуудаад ккк. Сая дайлдаг баатар болоод. Ганц архи хоёр пиво энэ тэрхэн аваад тооцоо хийсэн чинь юу вээ. 70 мянга гараад явчихлаа ш дээ. Пөөх ёстой.

Х -Өө тэр хэрийн юм гарах байх оо.

З -Гэхдээ пөөх нээрээ тэ. Би хэзээ билээ нэг хоёр жилийн л өмнө дөө. Нэг хүүхэн эргүүлээд вайн ус ундаа набор болоод дайлаад байхад 50 мянга хүрч л байсан юм даа. Сая найз дээр ёстой тооцоонд шоконд орлоо ш дээ. Мөнгө бол үнэн цаас болжээ хөөрхий.

Х -Харин тнх.

З -Ах одоо хэдээр явж байна. Шууд 1000-аар л явах хэрэгтэй ш дээ.

Х -ккк За харин одоо чамаас эхлээд л 1000-аар явья даа.

З -Дүү нь мянгаар төлнө ш дээ. Угаасаа сая тооцоо хийгээд 5000 л үлдсэн. Нээрээ бас тэ. Олсон мөнгө ингээд юм биш болоод байхаар тэ.  

 

2. "Дийд дийд. Мал чинь чахаад"

 

Дугаарын хязгаарлалтаар машин нь гараагүй тул өдөржин таксидаж үгээ барсан нэг хүүхэн суулаа. Бас ч сургамжтай юм ярив.

Э/эмэгтэй/ -Хажуудаа хүүхэд удаан авч явалтгүй. Би хэд хэдэн удаа уур хүрээд зам дээр бөглөөнд “муу тэнэг, мэнэг чинь” гээд хараагаад байсан. Манай хүү одоо 4 настай. Тэр тэгсэн чинь цэцэрлэг дээрээ аймаар тоглож байна гэнэ. “Дийд дийд. Мал чинь чахаад чахаад явчихгүй... Муу ...чинь бөхлөө чинь. Зайлаад өгчихгүй... дий дийд” гээд миний хэлсэн хэдэн хараалыг шүлэг шиг л урсгаж байна гэсэн. Тэгээд би сонсоод бүр ичээд.

Багш нь бас намайг явуулаад байна аа. “Ах эгч нь л машиндаа баахан хараал тавьж дээ тэ... Ээж нь юу гэж л тэгээд байхав” гэчихжээ.

Одоо ёстой хүүхэд суувал хажуудаа замын цагдаатай явж байгаа юм шиг л намбайдаг болсон ш дээ ккк.   

 

3. Хүү ч байсан охин ч байсан “чөлөөлөлт” гэж нэр өгнө өө

 

Цайныхаа цагаар ухасхийж хувийн ажлаа амжуулахаар яарсан хүүхэн бас л их яриа юмаа.

Э/эмэгтэй/ -Хүүгээ гялс сургууль руу нь оруулж өгдөг ажилтай би. Эхэндээ ингэж орж гараад төвөгшөөгөөд байсан одоо ч сурчээ. Гэхдээ их сонин паркийн энэ хажуугаар явахаар чинь том жипнүүд их давхиад халтуурын машин бас олддоггүй ш дээ. Тэгсэн би өдөр хүү рүүгээ яваад гар өргөхөөр шууд л машин таараад зогсоод байна. Ерөөсөө хүлээхгүй. Яарч байгааг мэдсэн юм шиг. Сая бас дөнгөж гарч ирээд гар өргөтөл та шууд зогслоо ш дээ.

Х -Ээлтэй зосоол байна даа ккк.

Э -Тийн тэгээд орой ажил тараад гарч ирээд хааяа нэг таксидах гэхээр машин зогсохгүй баахан зогсоодгийн ш дээ хэхэхэ. Сонин байгаа биз.

Х -Тийм юм байна. Хүү нь одоо том уу?

Э -Тийн одоо 5-р анги. Нөхөртэйгээ танилцаад л нэг хүү олсноо шууд гаргачихсан. Нэг мэдсэн сургуульд орчихсон. Тэгээд хүүхэд байдаггүй дээ.

Х -Уг нь ойрхон гаргачихвал амар гэж хүмүүс ярих юм билээ.

Э -Санаагаар бол одоо ар араас нь хоёрыг гаргачихмаар байна. Тэгээд одоо байрны лизингдээ барьцаалуулчихаад төрөх эрхгүй болчихоод байна ш дээ. Бид хоёр чинь одоо хоёулаа зүтгэж байж нэг сар бүрийн мөнгөө хийгээд байгаа юм. Би төрөөд хэвтчихвэл нөхөр хөөрхий болно. Аягүй бол сэтгэлээр унаад архинд орох байх ккк. Их амархан хямарна. Одоо төлөөд яваад байгаа хэрнээ л энэ хэзээ дууснаа гээд л хямраад байдаг юм.

Х -Хэцүү шүү. Бараг хорин хэдэн жил төлж таарч байгаа байх тэ?

Э -Тийн ш дээ. Мөнгө өгөөд байна. Үндсэн зээл нь бууж өгөхгүй юм. Хүү л төлөгдөөд байх шинжтэй ч юм шиг. Одоо тэгээд хорин жилийн дараа 50 хүрээд нэг хүүхэд гаргах юм уу, яах юм бэ ккк. Тэгвэл одоо тэр хүүхдээ охин ч байсан хүү ч байсан “чөлөөлөлт” гэж л нэрлэдэг байх даа тэ ккк.

“...өө миний муу хүү. Зам дээр ойрхон гарч ирээд зогсчихож эвий эвий... За баярлалаа ах. 1500 гарч байна уу тэ...” гээд буун одлоо.

 

4.Доргио бүсгүйчүүд

 

Өнгөрдөг долоо хоногийн баасанд. Хоёр халмаг хүүхэн гар өргөлөө. 30 гаран насны найзууд бололтой.

Э/эмэгтэй/ -...за хоёулаа бүтээнээ тэ... Танай Баянаа юу гэж байна?

Н/найз/ -Өө юу гэхэв тэгээд. За за тэгээд хурдан ирээч л гэж байна лээ. 

Урд суусан хүүхэн учиргүй яриа өдөөд эхэллээ. “Манай нөхөр машин бариад хараал урсгаад би хажууд нь юун сүртэй юм. Харааж зүхээд гээд байсан. Өөрөө барьдаг болсон чинь бүр аймаар хараадаг болсон ш дээ ккк. Урд явж байгаа машин чинь гэнэт зогсоод л. Манайхан нээрээ машин барих гэж ёстой аймаар тэ. Ах бол одоо өдөрт бас овоо нервтэнэ биз... Хүүеээ Аагий чи яагаад таг болчихов оо, ах бид хоёр л хоёулахнаа яриад байна ш дээ. Өө дуу сонсоод суугаа байгаа юм уу... Одоо таксинд суусан хүмүүс гуниг болчихсон байна уу тэ ах. Орж ирээд энэн шиг ингээд утсаа нухаад чатлаад суучихаж байгаа биз ккк... Одоо гэртээ хүмүүс чинь бас тийм. Чимээгүй утсаа нухаад сууцгаагаад байдаг болчихсон. Ямар ч харьцаа байхгүй болгочихсон тэ. Ингэж суух чинь буруу байхгүй юу Аагий ккк. Тэ ах...

Хүүхэн ч бараг л баруун чихээр хатгатал тасралтгүй ярьж нэг л мэдэхэд сунайсан бөглөөнөөс гараад хороолол руу ороод ирэв. Гэтэл арын хүүхэн нэг юм өндийн ярианд оролцлоо.

Н -Энд инээдтэй хараа. Аав нь хүүдээ тэгнэээ. “Миний хүү чиний буруу үйлдэл бүхэнд миний толгойд буурал үс нэмэгдэх юм” гэсэн чинь хүү нь “өвөөгийн толгойг харахаар та ч бас алдаг байсан юм байна даа” гэнээ хахахаха...

Урд талын хүүхэн цочтол чанга инээлээ.

Э -Наадах чинь харин сүртэй юм биш үү... Манай найз байна ш дээ ах. Онигоо ярих их дуртай. Ярихаасаа өмнө дандаа их инээнэ. За би нэг онигоо ярих уу гэснээ ганцаараа хахах хихи гээд баахан инээнэ. Бид нар яриачээ чи гээд л ккк.

Н -Би харин ярих гэж байгаа онигоогоо бодохоор инээд хүрээд байдаг байхгүй юу.

Э -Уг нь бол их хөөрхөн онигоо ярьдаг байхгүй юу. Аймаар инээд муутай... за Аагий залбираарай, юм бүтээсэй гэж.

Н -За залбирья залбирья.

Э -Яанаа ингэж байгаад нэг юм хоёулаа юмаа бүтээгээд очсон чинь цаадах чинь боож үхэх вий дээ.

Н -Гайгүй ш дээ.

Э -Эө нөгөө Туяа. Дахиад л нөгөө Туяа ккк.

Н -Таныг гарсны дараа л юм яривал ярина. Бас санаатай ш дээ. Шууд бол дуугарахгүй. /утас нь дуугарав./

“...Байна уу... байна уу. Аан за харьж явна. Яасан... өө тийм үү. Анай нь одоо Саппоро өнгөрөөд Цамба руу явж байна даа” 

Э -ккк сайхан худлаа ярьж байна даа... Хэн яриад байгаан.. Хүүе чи чинь унтцан байна уу даа. Одоо шийдвэрлэх юман дээрээ яг ирж байхад ккк. Яанаа одоо бүтээсэй ...

Бид гурав буу халсаар Өргөөгөөр урагшаа эргэж уруудаад буцаж эргээд колонкийн хажууд зогсов.

Урд суусан хүүхэн найз руугаа болоод над руу нэг л учиртай харснаа “ккк ах та нэг юм яачих тэгэх үү  ...хихихи”

Х -Юу яачих гэж?

Э -Бид тавин мянгыг түр өгчих тэгэх үү? хихихи

Х -Яах гэж?

Э- Би буучихаад ирчихье. Тэгээд би ломбарданд өгч бөгжөө авчихаад эргээд мөнгө нэмээд өөр ломбарданд тавих гэсэн байхгүй юу.

Н -Манай найз 130 хүрдэг бөгжөө 50-хан мянгаар тавьчихсан байхгүй юу. Тэгээд арай ахиу тавих гээд байгаа юм. Ахаа та тусалчихбал уг нь.

Х -Аан за ойлголоо. Миний орлого гэж 10-аад мянга л байна даа.

Э -Өө бас тийм байх даа. Яах уу... Би ороод хэлээд үзэх үү?

Х -Уг нь нэмээд өгчих байлгүй дээ...

Ингээд хүүхэн ломбард руу гүйж би найзтай нь хүлээлээ.

Н -Манай хүн мөнгө нэмэхгүй гэж магадгүй л гэж хаширлаад байхгүй юу. Аягүй үнэтэй бөгж ш дээ. Нэмдэггүй байж магадгүйээ. Энэ чинь баяжчихсан ломбард ш дээ. 24 цагаар ажилладаг болохоор.

Х -Бацаанууд утсаа их тавьдаг юм шиг билээ.

Н -Хөөрхий тэд нар чинь ихэнх нь алдаж байгаа. 7-хон хоногоор авчихаж байгаа юм чинь. Бараг шараа тайлж сэхэж амжаагүй байхад хугацаа нь дуусчихаж байгаа ш дээ ккк.

Х -Нээрээ тийм л байх даа. Хөөрхийс.

Н -Би өнөөдөр ажил хайж явж байгаад анкет бөглөсөн газар ойрхон болохоор энэ найзындаа орчихсон чинь ккк. Саваад.

Х -Гол нь ажлаа бүтээсэн үү тэгээд.

Н -Анкет бөглөөд байдаг ш дээ, худлаа юм байна даа. Би уг нь нягтлан бодогч. Тэгээд төгсөөд удаагүй бодохоор авахгүй юм байна оо. Би сая нэг захиалга хүлээн авагч гээд ажил хийж үзсэн байхгүй юу. 500 мянган төгрөгийн цалинтай. Тэгээд нийгмийн даатгал төлөхгүй юмоо. Тэгээд сар гаруй ажилласан энэ тэр гэж суутгуулаад бараг 400 мянгыг авбуу яав. Одоо бол ийм мөнгөөр амьдрахгүй ш дээ.

...Энэ үед нөгөө хурдан яриат хүүхэн дэгдсээр ирлээ. Ажил нь бүтсэн бололтой инээд алдан суулаа.

Э -Ёооё хэхэхэ. Ямар ч байсан болчихлоо.

Н -Аая хаха.

Э -Ямар ч байсан болчихлоо. Дахин сунгалт чинь бас хязгаартай гэнэ. 40-ийг л өглөө. Одоо Баянхошуу явна ах. Замдаа нэг дэлгүүр дээр зогсоод ганц ганц пиво ууж явах уу даа тэ Аагий.

Бас дараа авахаа бодоод за за бага нь дээр гэлээ ш дээ ккк. 3.8-тай байгаа биз дээ, ломбарданд бараг 130-ыг авдаг ш дээ гэсийн би. Ядаж  50-ыг өгчихөөч гээд. Үгүй үгүй гэж байгаа юм чинь.  

Н -Хойгуураа явсан нь дээр шүү ах. Урдуураа бол очихгүй шүү.

Э -Ёооё нэг уучихья гэсэн дунд нь зай гараад ккк. Тасалдаад. Ёстой балай юм болох гэж байна ш дээ хохохо. Бид хоёр чинь ахтай таарахын өмнө бөөн төвлөгөө тэ. Таксиг гуйгаад үзье гээд. Өгөхгүй бол яахуу гээд. Бид хоёрын ганц найдвар энэ. За тэгээд өгөхгүй бол таксины мөнгөө төлж чадахгүй хэрүүл хийсэн гээд эрүүлжүүлэхэд нь очоод хоночихьё гээд хахаха.

Н -хахаха маргааш нь нөхөр хүүхэд авах гэж ирээд айн. Яасан гэсэн. Таксиныхаа мөнгийг төлөхгүй танхайрсан гээд тэ ккк.

Э -Бид хоёр аягүй шийдчихсэн явж байсан байна уу тэ, хахаха.

...Бид гурав дэлгүүрийн үүдэнд зогсож манай хоёр пиво ойр зуур юм аваад гараад ирлээ.

Э -Найз бид хоёр манай гэрт хоёулаа өдөржингөө сайхан архи уусын. Бор үнээ мүнээ уухгүй юу. Тэгээд байхгүй халуураад. Тэгсэн мөнгөгүй болсон. Би тэгээд бөгжиндөө нэмэх гээд. Одоо эднийд очиж үргэлжлүүлэхийн ккк.

Н -Нээрээ эрүүлжүүлэхэд орвол хөгийн юм болох байх тэ.

Э -“Би уучихсан. Тийн би ер нь уучихдагийн. Би чаддагийн” гээд томорч байгаад 111 явчих бий дээ...

Хоёр хүүхэн ажил нь бүтэж мөнгөтэй болсон доо тэр үү, сүүлд авсан пивондоо халсан уу хойно урдаас ам хуурайгүй ярьцгаав.

Эрүүлжүүлэхийн яриа цааш хальсаар. Манай хоёр тэндээ танхайрч байгаад зориуд ачигдаж 111-т ороод. Тэнд байгаа эхнэрээ байнга зоддог архичин нөхдийг орж жагсааж сунайлгаж чангалах юм болов. Бас л сүрхий дэглэх хоёр бололтой...

Н -Ороод ёстой гөлөг болгохгүй юу тэ. “Яасан яадаг гэнээ чи” гээд л мангасдаад л хахаха 

Э -Би ерөөсөө пастер болж номлодог юм бил үү...

Бид баянхошуу хөтөл даваад нэлээн уул руугаа өгсөөд нэг хашааны гадаа манай хоёр буулаа.

“За ах жаахан суугаад энэ пивоо ууж дуусгаад бууя даа. Бид хоёр найзлаад бас удчихлаа. Энэ надаас хэд дүү байхгүй юу. Би 84 оных. Энэ чинь 90 оны жоохон хүүхэд байхгүй юу. Гэхдээ олон жил найзалж байгаа юм... гэхдээ бид хоёр өдөр болгон уугаад мангартаад яваад байхгүй л дээ...

Урд суусан хүүхэн буухдаа надад нэг нухацтай юм сануулав.

Э -Танд охин хүүхэд байна уу?

Х -Байна аа.

Э -За тэгвэл охиндоо нэг юмыг сайн захиарай. Бид нар чинь амьдралтай хүмүүс ш дээ. Үнэнийг хэлэхэд, манай нөхөр чинь архи уудаггүй байхгүй юу. Чанга хүн. Намайг хааяа ингээд явахаар их дарамтална аа. Уур нь хүрдэг байх л даа. Намайг дуртай даа уугаад байна гээд. Танд хэлэхэд “уудаггүй, уйлдаггүй эр хүнтэй битгий суу” гэж охиндоо хэлээрэй. Эр хүн чинь уудаг уйлдаг байжийж сая хүнийг ойлгоно шүү тэ ах. Энийг л сайн захиарай. Архи уудаггүй сэтгэл хөдөлж мэдэхгүй хүн чинь бусдын сэтгэлийн үүд хаалгыг тогшдоггүй л байхгүй юу. Хөндий хүйтэн байдаг юм билээ шүү. За энийг л охиндоо сайн захиарай даа ах минь... Та их аятайхан хүн байх шиг санагдлаа. Тэгээд л хэлсэн юм... за баярлалаа.

Хүүхний сүүлийн үгийг сонсоод би бас юм бодлоо. Наанаа цоглог цовоо харагдах энэ бүсгүйд сэтгэлийн том шарх байгаа юм шиг санагдлаа. Түүнийгээ их сайн далдалдаг ч юм шиг...

За үүгээр энэ удаа түр баяртай гэе дээ. Сайн мэдээ дуулгахад, түрүүний дугаарт хэлсэн нөгөө найз дуучны СД-ийг бараг 20-оод хүн захиалж байна. Баярласан шүү, манайхаан.

Тэгээд жиргээрэй, дагаарай... гэр бүлийнхэнтэйгээ амралтаа сайхан өнгөрүүлээрэй.

Ой хээрт явбал гал цогоо мэдэж яваарай. Түймэр босдог цаг ирж байна шүү...

Үргэлжлэл бий...

 

"https://twitter.com/hoovon_huh"  “Follow me” гэдэгбилүү… баслайк манайхаан.

 

https://www.facebook.com/HOOVON  

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
юмаа ломбардаж ууна гэдэг хамгийн тэнэг ....улам л өрөнд ороод,ингэж шунаж уух хэрэг байдаг ч юм уу? тэр бөгж ч нохойн замаар орсон байх аа
2015-05-12
tahia:
taavryn hariu tahia bololtoi
2015-05-04
zolboo:
Hi oird oroogui yum bna hoovon yu bnaa manaihan namaig sanaj bga Hun bna uu kk za hoovondoo amjilt
2015-04-24
Хүнд гар:
2-р төгссөн дугаартай бол 2 сард.3 ,4 , 5-р төгссөн бол тухайн сарууддаа чийчаанийхаа татаасийг өгчилгөх ёстой юм гэсэн. Маний чийчаан шилэн форт 2-р төгссөн байдаг. Өнөө хүртэл татаасаа үл өгчилгөсөн байдаг. Арай аавийнд аваачаад суулкчкуу байгаа. За тэр ч яахав. болно буйз. Хоовонгийн тэмдэглэлийг умшлаа.Таалагдлаа. Тэмээ мэт хүзүүтэй, гахай мэт гэдэстэй, нохой мэт сүүлтэй, ноён мэт жинстэй ? Энэ маань чухам юу юм болоо. Mөхөс маний мулгуу ухаан ухаж эс чаднам. Туслах хүмүүн баймааж гэмээ нь ихэд буян болох амой.
2015-04-22
tahia:
taavryn hariu tahia bololtoi
Зочин:
bayarlalaa
2015-04-22
Arsi:
Hoovondoo bayarlalaa.
2015-04-20
mongolian:
энэ амралтын 2 өдөр таксиг эхнээс нь аваад 121 хүртэл нь уншиж өнгөрөөлөө. монголчуудын амьдралыг мэдье гэвэл энийг уншихад л бүхэлдээ харагдаж байна. бидний амьдралын 3 хэв маяг байна архидалт, завхайрал, хээл хахууль. яана даа гэж бодогдлоо, энэ янзаараа яваад байвал 20 жилийн дараа бид хаана байх болоо?
2015-04-20
tembuu od:
Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
2015-04-18
Zorge.:
Mashin barihdaa stresstehgui baih arga ih amarhan ym bna lee ! 2 jiliin omno bi bas uurlaad haraal heleed l baidag baisan ! Tegsen manai ehner nadad chi odort ydahdaa 10 mashiniig ineej baigaad urduuraa oruulaad zai taviaad ogchihoj bai gesen ! Harin tegsen humuus bayrlaj gar maraa orgoj talarhaad l saihan ym bna lee ! Tuunees hoish bi ogt stresstehee bolchihson shtee Hoovoon !
2015-04-18
otgon.:
Sainuu.hoowondoo bayrlalaa.niitleliig tasraltgui unshdag.Yum uzed ih bayrlaj bn.ene niitleleer kino hiigeesei.
2015-04-18
Зочин:
nudend haragdah shig bolloo.
2015-04-18
ЮМ-ҮЗ:
Сайн уу, хоовоон? Хэлснээрээ өнгөрсөн 1, 2доход холбоо барьж чадсангүй ээ. Зав зай, цаг нар хомс байлаа гэхүүдээ. Энд ч нэг бондогноод, тэнд ч нэг бөндөгнөөд, ирэх 4,5 хүртэл ийн тонтогнож тунтагнасаар таарах шинжтэй. Ямар ч гэлээ ирэх 5 дахь гэхэд жаал цаг нар гарах байгаа. Цаг нараа гарахаар чам руу залганаа, Хоовоон. Хэхэхэ, ашгүйдээ, дууны цомог чинь борлуулагдаж байгаа нь.
2015-04-18
ЮМ-ҮЗ:
Сайн байцгаана уу? Монголдоо машин барина гэхээр цэрвээд байдаг юм. Өөрөөсөө бус өрөөлөөс болж бусдад гэнэтийн болзошгүй явдал учруулчихвийдээ гэж санагдаад. Энэ жил Монголдоо очно, ямар ч байсан барих гээд үзнэдээ, хэхэхэ. Манайд чинь, баруун талдаа жолоотой машин барьдаг хүмүүс байдаг биздээ. Урьд нь, Монголдоо очиж байхад баруун, зүүн гэлтгүй л тээврийн хэрэгслүүд явж байгаа харагдсан. Одоо ямар байгаа юм болдоо. За, та бүхэн минь сайхан амарцгаагаарай.
2015-04-18
oyuna:
Ter 2 arhichin huuhen unen taalagdsangui. Uuh mungugui bol bolino l biz dee. Ohin huuheddee yu zahi gechihev dee. Yostoi hudlaa shuu. Harin uudaggui, uhaantai, hun chanartai huntei suu gej zahih yumiig. Uudag, uilagnadag eriig novsh gedeg yum.
2015-04-18
Zorge.:
Mashin barihdaa stresstehgui baih arga ih amarhan ym bna lee ! 2 jiliin omno bi bas uurlaad haraal heleed l baidag baisan ! Tegsen manai ehner nadad chi odort ydahdaa 10 mashiniig ineej baigaad urduuraa oruulaad zai taviaad ogchihoj bai gesen ! Harin tegsen humuus bayrlaj gar maraa orgoj talarhaad l saihan ym bna lee ! Tuunees hoish bi ogt stresstehee bolchihson shtee Hoovoon !