Б.Батцэнгэл ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2015-04-18

 

Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ АНУ-ын Денвер хотод энэ сарын 16-ны өдөр эхэлсэн. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй МПНХ-ны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Батцэнгэл хүрэл медаль хүртлээ.

 

Тэрбээр тэмцээний мастер ангиллын хэвтээ шахалтын -93 кг-ын жинд  245 кг-ыг шахаж (гурав дахь оролтоор) хүрэл медалийн тавцанд зогсов. Энэ ангилалд Японы тамирчин Kassai Masahiko алт, АНУ-ын тамирчин Grohoski Pete мөнгөн медаль хүртжээ. Тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.

 

 

Б.Бэхи


 

Shuud.mn
Сонин хачин
pizdaa gej:
luivar xiisen novsh
2015-04-25
Sain.:
Bayar huriye! Soyombotoi talaa urgelj baruun gar taldaa barij baigaarai!
2015-04-18