Бритни тоглолтынхоо үеэр хараал хэлжээ
2015-04-18

Попын гүнж гэгддэг дуучин Бритни Спирс Лас Вегас хотноо зохион байгуулагдаж буй “Piece Of Me хэмээх” тоглолтынхоо үеэр хараал хэлж, үзэгчдээ үл хүндэтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр тоглолтын төгсгөлд “Toxic” дуугаа дуулж байхдаа гэнэт дуугаа зогсоож “Залхаж байна” гэж хэлээд үзэгчид болон фэнүүдээ харааж, зарим үзэгчидтэйгээ хүртэл хэрүүл хийж амжжээ. Түүнийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгааг агентлагаас нь мэдэгдээд, өмнөөс нь уучлалт гуйсан юм. 

 

Дуучин бүсгүйг саяхан сүй тавьсан Алекс гэгчээсээ салсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Бритни тоглолтынхаа дараа твиттертээ Намайг уучлаарай. Гэхдээ энэ бүх уйтгар гуниг, утгагүй амьдрал хэзээ дуусах юм бол” гэж жиргэжээ.  Тэрбээр энэ сарын 25-нд реппер Иггатай хамтран дуулсан “Pretty Girls” гэх дуугаа гаргахаар төлөвлөөд байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин