“Эмэгтэйчүүдийн хөгжлийн оролцоо” сэдэвт чуулган өндөрлөлөө
2015-04-18

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2016 онд “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, түүнийг шийдэх арга замыг тодорхойлон хэлэлцэж байсан билээ. Тэгвэл өнөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа,

тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг өмнөх чуулганы үр дүнг хэлэлцсэн “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж, өндөрлөлөө.

Чуулганд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм.

 

Төлөөлөгчдийн 80 хувь нь 18-50 насны эмэгтэйчүүд байгаа бөгөөд жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудалд эрчүүдийн санал бодлогы тусгах зорилгоор төлөөлөгчдийн 20  хувьд нь эрчүүдийг оролцуулжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин