Оддыг журамтай байхыг сануулав
2015-04-19

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Мэрил Стрип “HBO” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ оддыг ёс журамтай, үзэгч болон сонсогчдоо хүндэтгэхийг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Мэрил Стрип “Сүүлийн үед олон нийтийн сүлжээ хэн нэгний нэр хүндээ өсгөх үнэгүй талбар болж байна. Намайг хэвлэлийнхэн болон олон нийт сонирхож байвал хамаагүй гэсэн үзлээр нүцгэн зургаа нийтлэх, хараал бичих, ёс суртахуунд үл нийцэх бичлэг зэргийг нийтэлж анхаарлыг төвд орохыг хүсдэг болжээ. Үнэнийг хэлэхэд, уран бүтээлч хүн чадварлаг байлаа гээд болохгүй. Чи бусдын хайрыг татаж бас байлдан дагуулж байж олон жилийн турш дурсагдсан уран бүтээлч болно. Өөрийгөө хүндэтгэхгүй байна гэдэг онцгүй хэрэг. Тэр тусмаа жүжигчин хүн аль ч цаг үед тохируулан биеэ авч явах хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Мэрил Сприт дуучин Майли Сайрус, Рианна, Жастин Биберийг олон нийтийн сүлжээг буруугаар ашигладаг хэмээн буруутгаад “Та нар одоо сайхан амьдарч байна. Дууг чинь сонсож байна. Гэхдээ үзэгчдийн нэг л дургүй хүрсэн бол та нарыг хормын төдийд мартаж чаддаг юм” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
zow yum xeljee manai od bolox gej moroodogsdod syrgamjtai yum daa
2015-04-20