“Галзуу хурд” нэг тэрбумыг оллоо
2015-04-19

 

"XX зуун" компанийн ээлжит бүтээл “Галзуу хурд 7” өнөөдрийн байдлаар нэг тэрбум ам.долларын ашиг олж Америк, Их Британи, Австрали, Хятад зэрэг 10 улсын кино чартуудыг тэргүүлж эхэлсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Тус уран бүтээл нээлтээ хийгээд 17 хонож байгаа юм.

 

Холливуудын нэрт жүжигчин Вин Дизель, Пол Уолкер, Мишель Родригез нарын тоглосон “Галзуу хурд” 7 кино 1997 онд дэлгэцнээ гарч байсан “Титаник”, 2009 онд гарсан “Аватар”, 2014 онд нээлтээ хийсэн Трансформес цувралын “Age Of Extinction” киноны амжилтыг эвджээ. Эдгээр уран бүтээл 4-5 долоо хоногийн дараа нэг тэрбум ам.долларын ашиг олсон юм. Америкийн зарим кино театрт “Галзуу хурд”-ын тасалбар дууссан байна. Үзэгчдийг байлдан дагуулж буйн гол шалтгааныг кино шүүмжлэгчдийн тайлбарласнаар Пол Уолкер гэжээ. Тэрээр зураг авалтын үеэр амиа алдсан бөгөөд түүнийг оронд хоёр дүү нь тоглосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин