Йеменд цохилт өгч болзошгүй
2015-04-19

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Йемен улсад болж буй үйл явдалтай холбогдуулан Саудын Арабын эзэн хаан Салман ибн Абдул-Азиз аль Саудтай утсаар ярилцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд цаг орчим ярилцсан тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

 

Обама ярианыхаа үеэр Йемений ард түмнийг шийт шашны “Хоути” бүлэглэлээс хамгаалахын тулд тус улсад агаараас цохилт өгөх боломжтой гэж хэлжээ. Тэрбээр Саудын Арабын цэргийн ажиллагааг цаг үеэ мэдэрсэн шилдэг төлөвлөгөө хэмээн магтаж, “Хоути” бүлэглэлээс нийслэл Сана хотыг чөлөөлсөн хэмээн Тагнуулын албанаас мэдээлсэн. Энэ бол амжилт” гэж хэлжээ.

 

Саудын Араб тэргүүтэй 10 улс Йеменд агаар болон хуурай газраар цохилт өгч байгаа юм. Олон улс энэхүү цэргийн ажиллагаанд АНУ-ыг оролцож байгаа хэмээн мэдэгдсэн ч Вашингтоны зүгээс “зөвхөн тагнуулын мэдээлэл цуглуулах үүднээс тус улсуудтай хамтарч байгаа. Харин цохилт өгөөгүй байгаа” гэж хариу мэдэгджээ.

Обама АНУ, Йеменд шаардлагатай гэвэл цохилт өгөх болно гэж ярианыхаа төгсгөлд дурьджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин