Цалингаа мөнгөн бус хэлбэрээр авах уу
2015-04-20

 

Өнөөдөр бидний мөрдөж байгаа Хөдөлмөрийн хууль тэртээ 16 жилийн өмнө буюу 1999 онд батлагджээ. Өнөөдөр уг хуулийг шинэ нийгэм, хөгжилд зохицуулан шинэчлэх цаг үеийн зайлшгүй шаардлагатай тулгарсан байна. Тиймээс ч Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, тун удахгүй УИХ-д өргөн барих гэж байгаа юм.

 

 

Оюутнууд 7 хоногт 20 цаг л ажиллана

 

Уламжлалт бус хөдөлмөр зохицуулалтын арга хэрэгсэл өнөөдөр бий болсон. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар зохицуулагддаггүй харилцаа үүсэн бүрэлдсэн. Жишээлэхэд, Оюутолгой ажил олгогч мөн үү, биш үү гэх асуудал ч яригдах хэмжээнд хүрсэн билээ. Учир нь тэнд ажиллагсад байнгын бус 28 хоног ажиллаад 14 хоног амрах жишээтэй. Хүний нөөцийн байгууллагууд гэрээний үндсэн дээр ажилтан авдаг. Тиймээс дээрх үйл ажиллагаатай холбогдуулан хөдөлмөрийн гурвалсан харилцааг шинэчилсэн хуулийн төсөлд оруулж өгчээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нийт ажиллагсдын 10 хувиас дээшгүй нь гурвалсан харьцаатай байж болохыг зөвлөсөн байдаг. Хуулийн төсөлд дээрх хувиар зааж өгсөн байна.

 

Зургаан сараас дээш ажиллах ажлын байрт ч гурвалсан харьцаагаар зохицуулж болох аж.  Мөн цагийн ажилтан авна гэсэн зар хаа сайгүй байдаг. Ялангуяа үйлчилгээний газрууд энэ зарыг байнга явуулдаг. Өнөөдөр хүн хөдөлмөр эрхлэхдээ ажлын байранд заавал найман цаг байх шаардлагагүй. Тиймээс ч цагийн ажилтны талаар хуулийн төсөлд тусгажээ.

 

Харин  оюутны 7 хоногт ажиллах цаг 20-оос доошгүй байх аж. Ингэхдээ цагаар ажиллаад хөлсөө цаг тухайд нь авдаг байх гэнэ. Түүнчлэн зайнаас ажиллах хэлбэрийг ч хуульчилжээ. Өнөөдөр хүн заавал ажлын байрандаа байх шаардлагагүй. Зайнаас ажлаа гүйцэтгэх боломж нөхцөл бүрдсэн. Харин үүнийг хуульчлах шаардлагатай байсан билээ. Үүнээс гадна  “жасаагаар ажиллах” зохицуулалтыг  нэмсэн аж. Гэрээсээ алслагдсан газар ажиллаж байгаа нөхцөлийг жасаагаар ажиллуулах гэнэ гэж хэлний зөвлөлийнхөн тайлбарласан байна. “Оюутолгой” 28 өдөр ажиллуулаад 14 хоног, “Алтайн хүдэр” компани 45 хоног ажиллуулаад 15 хоног, “Петро Чайна” 40 хоног ажиллуулаад 15 хоног тус тус амраадаг байна.

 

7 хоног заавал 1 хоног амрах ёстой гэсэн олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж байдаг. Гэтэл тасралтгүй 30-45 хоног ажиллуулах нь хууль зөрчсөн асуудал. Тиймээс хуулинд туссан ажлын цагийн дагуу 21 хоног ажиллаад 14 хоног амарч байхаар жасаагаар ажиллагсдад зохицуулалт хийжээ.

 

Хуулийн шинэчилсэн төсөлд олон улсын хөдөлмөр эрхлэх конвенцид туссан асуудлыг ч нэмж өгсөн байна. Иргэний тухай хуулинд хөлсөөр ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байдаг байна. Энэ нь Хөдөлмөрийн хуультай ойролцоо ч ажиллагсдын нийгмийн баталгааг алдагдуулж, орхигдуулдаг талтай. Иргэний хуулиар хөлсөөр ажил үйлчилгээ гүйцэтгэх нь сүүлийн үед түгээмэл болжээ. Тиймээс хөлсөөр ажиллах гэрээг Хөдөлмөрийн хуулинд тусгаж зохицуулахаар болсон байна. Мөн Хөдөлмөрийн маргааныг шүүхээр таслан зогсоохоор цаг хугацаа их шаарддаг. Шинэчилсэн хуулийн төсөлд үүнийг хохиролтой багатай, шуурхай зохицуулах үүднээс шүүхээр заргалдуулахгүй шийдвэрлүүлэхээр болсон байна.

 

 

Ээлжийн амралтыг ажлын 20 хоног болгоно

 

Ажилтан, ажил олгогчийн эрх үүргийг тэнцвэржүүлэхээр болжээ. Учир нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд ажил олгогч үүрэг илүүтэй хүлээж, ажилтан эрх эдэлдэг давуу талтай гэнэ. Хугацааны хувьд ажлын цагийг өдөр 8-аас илүүгүй байх өнөөдөр мөрдөгдөж байгаа заалтыг оруулсан байна.

 

Цалин хөлс, хөдөлмөрийн нормыг мөн тогтоосон байна. Ингэхдээ  төрийн оролцоог багасгаж, ажил олгогчид дотоод журмаараа зохицуулахаар тусгажээ. Хөдөлмөрийн хуульд адил хэмжээний ажил эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй ажилтан ижил хэмжээний цалин авах заалттай аж. Харин энэ заалтыг өргөжүүлж, гадаад, дотоодын мэргэжилтнүүд ч адил хэмжээний ажил эрхэлж байгаа бол цалин нь ижил байх заалт оруулжээ.

 

Түүнчлэн хөлсөөр мал маллах малчны цалингийн 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болохоор хуульд өөрчлөлт оруулжээ.

 

Ээлжийн амралтын тухайд хуулиар 15 хоногоос эхлүүлж, ажилласан жилээсээ хамааран хоног нь нэмэгдэж ирдэг. Харин шинэчилсэн хуулийн төсөлд үндсэн ээлжийн амралт нь ажлын 20 хоног, бусад асуудлыг дотоод журмаар зохицуулна гэж заажээ. Нэмэгдэх амралтыг хамтын гэрээгээр зохицуулах юм байна. Бүрэн бус ажлын цагаар ажилладаг хүмүүст  ажилласан хугацаанд нь ногдох амралтыг олгож байх гэнэ.

 

Түүнчлэн хүүхэд асрах чөлөөг зөвхөн эцэг эхэд нь ч бус эмээ өвөөд нь олгож байхаар төсөлд тусгажээ. Ийнхүү Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
tugs:
huviin baiguulaga uuniig mordohgui bol yah ve mongoliin huuli 3 honog gegch boloh uu
2015-04-20
Guest:
Baiguullagiin dotood juramaar shiiddegiig ni ali boloh bagasgaj uguh yostoi doo.
2015-04-20
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-20
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-20
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-20