ЗАХИДАЛ №3
2015-04-20

 

Мөнгөгүй хүн, шүдгүй матар...

Хүн бүхэн ярих дуртай сэдэв олон болжээ. Үүн дотор “хэдэн толгой” дээгүүр байрт явж байгаа юм байна. “Бөөн бөөн үүл нь хө, бороо орохын шинж” гэж үнэн үгтэй дуу байх. Улстөрчид нэг сэдэв дээр бөөн бөөн мэдэгдэл хийгээд эхлэхээр ард нь ямар нэг тулаан талцаан эхэлсний шинж гээд мэдэмхийрчихэд хол буруудахгүй. Оюутолгой, Тавантолгой тойрсон улс төржсөн бөөн бөөн мэдэгдлүүд, үүн дээр нийтлэлч, тоймчдын  захиалгатай, өөрийнхөөрөө, цалингийн төлөө гэсэн ангилалтай хурц бичлэгүүд, улс төр сонирхогчдын зарим нэг тулгалт мэдэгдлүүд иргэд бидний тэвчээрийн зайг хэд хоног тэмтэрлээ. 

 

Олон нийтийн хүлээлтийн хязгаарыг хэмжиж байна ч гэж болно. Халагдах  цэргийн тушаал хойшилбол “цээжиндээ хүйтэн жин тавиарай” гэдэг байсан бол хэдэн толгойн гэрээ “гацлаа” гэхэд тайшруулах тоймтойхон үг өгүүлбэр хэн нэгнээс сонсогдсонгүй. Хэдэн сар болов оо, хөөрхий. Ерөнхий  сайдын  удаан  хүлээлгэсэн “шийдсэн  шүү”  гэсэн мэдэгдэл, “сайдууд сайхан  мэдээрэй” гэсэн сануулгатай Их хурлын даргын мэдэгдэлтэй шууд холилдохыг чихээрээ сонсон. Яг үнэндээ би зөөлрүүлж хэлж байна. Өөр хоорондоо зөрөлдсөн ч гэж зарим нь шууд хэлж байгаа. Үүнийг гурван өндөрлөг бие биенээ үгүйсгэсэн асуудал гэж хэлэхэд одоо үнэндээ хэл эвлэхгүй юм. Тэгж ойлгуулбал энэ хүртэл сайн мэдээ чимээлж суугаа өргөн олны “өөдлөнө” гэсэн хүлээлт нь цөхрөл болж хувирна.

 

Хоёр томын зөрүүтэй мэдэгдэл дээр Оюутолгой дээр “эвлэрэл”-ийн гэрээ хийгдсэн гэнэтийн сураг өнгө нэмж холилдлоо. Төрийн их өргөөний “хөрөнгө оруулалт” гэсэн хаягтай нэг гал тогоо байна гэвэл тэнд эрх баригчдын жоргүй буцалгасан шорвог шөлийг хэвлэлийнхэн бидэнд нэмж хачирлаж амсуулсаар бараг хагас жилийг ардаа хийв. Юу ч тодорхой бус байдалтай. Бүхэл бүтэн нэг улирал ард үлдсэн хэрэг. Яалгах гээд байгаа юм бүү мэд. Шийдэхгүй юм бол яах гэж эхлүүлсэн юм. Уул уурхай дээр нөлөө тогтоох гэсэн эрх баригчид бүгд “Мега” шуналтай болчихсон юм уу гэсэн наад захын асуултууд байгаа ч одоогоор “тийм” гэж дүгнэхэд эрт байна. Олон нийт “шийдэл” хүлээсээр...

 

“Оройн дээд” гэдэг шиг хоёргүй сэтгэлээр хандах ганц л хүсэл зориг эрх баригчдад байх ёстой юм. Гуравхан сая хүнтэй энэ улсыг нэг аятайхан хөгжүүлэх, бүрэн бүтэн аваад явах. Энийг ёстой эцтэлээ хэлж байгаа бид.

 

Хоёр толгой, хөрөнгө оруулалтын төсөл дээр улстөрчдийн хутгаад байгаа холион бантанг ажиглагчид янз бүрээр л дүгнэж байна. Эрх баригчид дээрээ ам хэлээ ололцохгүй, хуваагдал хагаралдаантай байна. Бүлэглэлүүдийн нөлөө байна. Манай төрд улс төр, бизнес хоёр хоршиж ирсний гай дээр “улс төр хийгчид”-ийн хаврын харшил хөдөлж байна. Монголыг асуудалгүй болгочих “түй ч” гэх сонирхолгүй гадаадынхны оролцоо нөлөөлөл байна. Ашиг сонирхлын зөрчилд зогсох цэг гэж алга болсон байна... гээд олон байр суурь хөврүүлж болно. Үүн дээр Тавантолгойн төслийг  хөдөлгөсөн гавьяаг  одоогийн МУ-ын сайд, ирэх сонгуулийн сөрөг намын толгойлогч болж мэдэх М.Энхсайхан гэж хүнээр овоглоод явуулчихвал энэ засгийг эвлүүлж байгаа АН юу болох вэ гэсэн нэг намын амбиц ч улс  орны  эрх  ашгийг  даван  ханхалж  байна.

 

Аль ч шалтгаан байлаа ч  эцсийн дүндээ “оройн дээд” эх орны нэр барьсан улстөрчдийн эрх ашиг л хөгжилд гацаа болоод байгаа дүр зурагтай. Цаана нь хөрөнгө оруулаад бизнес хийчих гэсэн гадаадынхны сонирхол буурч байх шиг. Ард нь өндийгөөд ирье гэсэн олны зүтгэл нь цөхрөл болох гээд. Бизнес дээр бол хоёр тал хэн хэндээ ашигтай, эрсдэлгүй байхад л зохицоод явчихдаг хуультай. Ашиг гэдэг нь гаргасан хөрөнгө зардлаа нөхөөд цаана нь юм гаргах л санаа. Наад захын Барс зах дээр ч энэ хэм хэмжээ үйлчилнэ. Энэ зарчим алдагдвал хэн ч хөрөнгө хаяхгүй. Аль нэг талд ашиг 100 хувь байх заалтаар гэрээ хэлцэл хэзээ ч хийгдэхгүй.  Хүртэх хувиа нэмэх, өөрсдийгөө  бодох  гэсэн эрмэлзлийг бол хэн нь ч гаргаж болно. Энэ нь бизнест ухаалаг хэлбэрээр илрэх ёстойгоос уулгалан мугуйдалсан байх нь зохимжгүй. Ингэвэл жинхэнэ гацаа үүснэ. Үүний гогцоог өнөөх хамтын гэрээ тайлна. Эндээс л эхлээ ч дээ.

 

Сайн мэдээ байна гэнэ. Оюутолгой гацаанаас гарлаа гэлээ. Тавантолгой гацлаа гэсний ард иргэдийн хэлэн дор тавьж байгаа Валидол ч юм шиг. Энэ “эвлэрэл” дээр манайх буулт хийсэн байх магадлал өндөр. Учир нь ямар нэг буулт байхгүй бол одоогийн “Эвлэрэл” гээд байгаа тохиролцоо явагдахгүй. Энэ хэнд ч тодорхой. Хийсэн тохиролцоогоо хэдий удаан нууцлана өнөөх “поп”-изм хийгч улстөрчдөд оноо авах боломж нь нэмэгдэж шинэ холион бантан хутгасан зөрүүтэй мэдээлэл нийгэмд тархах уршиг үүднэ. Тийм болохоор нэгэнт төр мэдээд тохиролцсон юм бол сэтгэлд сэвгүй ил зарлачих нь дээр. Нэг улстөрч шөнө дөлөөр мэдэгдэл хийнгүүт гэмтэй мэт бэргэшээгээд таг болчих нь дэмий. Бөөн хардлага.

 

Монголынхоо бүх хүнд таалагдсан гэрээ байгуулж гацаанаас гарна, нэг бол Тавантолгойг бүх улстөрчдийн амбицад тааруулж хөдөлгөнө гэдэг өөрөө үлгэр  юм байна. Язгуур эрх ашигт захирагдах ёс зүйн хязгаарт, сонгуульт хугацаандаа энэ улс орноо өөд татах боломжоо ухаалаг ашиглах нь Монголын минь өрх гэр бүрт тустай байгааг ухаарах цаг иржээ. Төр түшигчид минь.

 

Язгуур эрх ашиг гэж юу юм бэ. Энгийн ойлголт. Тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх  чөлөө,  улс  орны  эв  нэгдэл,  газар  нутгийн  бүрэн  бүтэн  байдал.  Эдгээрээс тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөө гэдэг нь цэрэг дайны хүчээр биш эв нэгдэл цаашлаад эдийн засгийн хүчирхэгжлээр баталгаажиж байгааг бид  бусад орны жишгээс харж байна. Өнөөдрийн  халуун  сэдэв  “хэдэн  толгой”  бол  энгийн утгаараа бид хүний өмнө тоолох мөнгөтэй, томрох бэлтэй болох хэтийн хэргийн тухай асуудал. Гацвал одоохондоо хэн ч хохирохгүй харагдана. Бид дэлхийгээс алга болчихгүй. Гэхдээ “мөнгөгүй хүн, шүдгүй матар хоёр адил” гэсэн ёгт үг байдаг. Энэ бол зүйр үг биш. Бидний сонгосон капиталист нийгмийн энгийн дүрмийг сануулсан үг.

 

Өөр улс орнууд ашигтай гэрээ хийлээ. Хөрөнгө мөнгө татлаа... Дэлхийгээр нэг шуугиан. Манай төрийнхөн өөр хоорондоо зөрчилдлөө, мөчөөрхлөө... Хэвлэлээр нэг хэрүүл. Юугаараа даллабал нэг зүгт хөдлөх улс юм бэ дээ. Энэ олон гацаанаас иргэд үнэндээ залхаж байна. Лидерүүд нь лойдор болчихсон улс гэж гадныхан биднийг хэлж л байгаа байх. Энэ үг үнэн гэдэг нь амьдралаар  бүү  батлагдаасай.  Төрийн багана тэгш, бат бөх байхын утгашил нь энэ цагт эрх баригчид та бүхний “эв нэгдэл” гэж бууж байна.

 

Хол  зайтай, ганзага дүүрэн ирэх зочны “Танайхан юу амжуулав” гэсэн  урмын асуултад бид юу гэж хариулах болж байна. Холион бантан хутгаад л гэж хариулмааргүй байна. “Мөнгө бий. Харин чамд юу байна” гэж ирсэн зочноос бэлтэйхээн асуудаг өвгөдийн нүнжиг холдоод уджээ. Хөдөлцгөөе л дөө. Бид нэг эх оронтой.

 

ШУУДАНЧ

Shuud.mn
Сонин хачин
2024 он:
Томилогдсон хэрнээ ажлаа авч чадахгүй байгаа болон шинэ ажлын байрандаа нэвтэрч чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгнө , ажлыг нь элдэв хаалт, бэрхшээлгүй авч өгөх үйлчилгээ үзүүлнэ. Гүйцэтгэх хугацаа- 14 хоног Төлбөрийн нөхцөл- 70Хувь урьдчилгаа, Баталгаа -100 хувь ,түлхүүр, тамга хүлээлгэн өгөх, 4 жил ажлын байр найдвартай хадгалагдуулна. Тавигдах шаардлага- Эрх бүхий газрын тушаал байхад хангалттай. Боловсрол, мэргэжлийн баримт шаардлаггүй. Нэмэлт урамшуулал- 1.5 жилийн хугацаанд АТГ -аас дуудахгүй. Жич Зөвхөн газар , хэлтсийн даргаас дээш албан тушаалд тавигдах тушаал нь гарсан , ажлаа авч чадахгүй байгаа хүмүүс хандана уу. Хэлтсийн даргаас доош албан тушаалд очигсод хандахгүй байхыг анхаарна уу. Утас 2024он Ийм байдалд хүрэхэд тун ойрхон байна даа.
2015-04-20
2024 оны 04 сарын 20:
Томилогдсон хэрнээ ажлаа авч чадахгүй байгаа болон шинэ ажлын байрандаа нэвтэрч чадахгүй байгаа хүмүүст зөвөлгөө өгнө , ажлыг нь элдэв хаалт, бэрхшээлгүй авч өгөх үйлчилгээ үзүүлнэ. Гүйцэтгэх хугацаа 14 хоног Төлбөрийн нөхцөл 70 урьдчилгаа Баталгаа 100 ,түлхүүр, тамга хүлээлгэн өгөх, 4 жил ажлын байр найдвартай хадгалагдуулна. Тавигдах шаардлага Эрх бүхий газрын тушаал байхад хангалттай. Боловсрол, мэргэжлын баримт шаардлаггүй. Нэмэлт урамшуулал 1.5 жилийн хугацаанд АТГ -аас дуудахгүй. Жич Зөвхөн газар , хэлтсийн даргааш дээш албан тушаалд тавигдах тушаал нь гарсан хэр нь ажлаа авч чадахгүй байгаа хүмүүс хандана уу. Хэлтсийн даргаас доош албан тушаалд очигсод хандахгүй байхг анхаарна уу. Утас 2024он Ийм бадалд хүрэхэд тун ойрхон байна даа.
2015-04-20
Зочин:
.................1958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20
Зочин:
.................1958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20
Зочин:
.................1958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20