Ливийн 16 иргэнийг цаазалжээ
2015-04-20

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ливийн иргэдийг цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 29 минутын турш үргэлжлэх тус бичлэгт Ливийн 16 иргэнийг цаазалж буй нь бичигджээ. Тэднийг христийн шашинтай учир цаазалсан хэмээн цаазын ял гүйцэтгэсэн Жихади Абади мэдэгдсэн байна.

 

Ливийн иргэдийг өмнө нь Египетийн 21 иргэний амийг хороосон газар цаазалсан хэмээн Иракийн тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Хэт даврагчдын гарт өчигдөр амиа алдсан залуусыг өнгөрсөн сарын эхээр Ливийн нэгэн сүмээс хулгайлсан гэв. Тэд мөргөл үйлдэж, исламын шашинг гутаан доромжилж байсан гэж Жихади Абади мэдэгджээ.

 

Гэхдээ гэрчүүдийн мэдээлснээр “Хэт даврагчдын хулгайлсан дээрх залуус христийн шашин шүтдэггүй. Зүгээр л золиос болсон” гэж ярьцгаажээ. Ромын хамба ламтан Францис христийн шашин шүтдэг гэх шалтгаанаар амиа алдаж буйд дургүйцлээ илэрхийлж, шашин шүтлэгээр нь ялган гадуурахгүй байхыг сануулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Delhiivd:
Gazriin hursnuus archih heregtei
2018-09-12
VNDESEER NI YSTGAVAL TAARNA.
2018-05-12