Хөрөнгө оруулагчид Замын-Үүдэд чуулна
2015-04-20

Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай хамтран “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын зорилго нь "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, бүсийн хөгжлийн талаар зөвлөлдөхөд оршиж байгаа аж.

 

Чуулга уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд С.Цогтбаатар болон холбогдох албаны хүмүүс, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин