Ким Чен Ун уулын оргилд гарав
2015-04-20

 

 

 

Удирдагч Ким Чен Ун Хойд Солонгосын хамгийн өндөр уул гэгддэг Пэктусанд гарчээ. Тэрбээр оргилд гарсныхаа дараа ард түмэнтэйгээ мэндчилж, мөн нар мандахыг харсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Түүнтэй хамт “Хөдөлмөрийн нам”-ын  нөлөө бүхий улстөрчид болон Ардын армийн удирдлагууд 2744 м өндөр ууланд гарчээ.

 

Ким Чен Ун удирдагч болсноосоо хойш анх удаагаа тус ууланд гарч байгаа юм. Тэрбээр уулнаас буусныхаа дараа ард түмнээ Пэктусан ууланд жилдээ 2-3 удаа гарч улсынхаа хөгжлийг дээрээс нь харахыг үүрэгдсэн байна. Ким Чен Уныг Пэктусан уулын бэлд төрсөн хэмээн өмнөдийн тагнуулууд мэдээлдэг. Гэхдээ түүнийг ОХУ, АНУ-д төрсөн гэх мэдээлэл ч бий.

 

“Удирдагч ирэх сараас эхлэн улсаа тойрон аялахаар болсон” гэж “KCNA” агентлаг уламжлав.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цагтаа Зөрчид угсааны манж нарын ариун шүтээн байсан хайрхан гэдэг. Манж нар бүхнийг бусдаар хийлгэх бодлогынхоо золиос болж нуран унахад нь солонгосууд туучихсан хэрэг. Одоо манай МАНАН бүхнийг импортоор гэсэн бодлогынхоо золиосонд Монгол улсыг сөнөөхөд хэн энэ эх оронд мань эзэн суудаг юм бол доо,хөөрхий.
2015-04-21
иргэн:
Өмссөн ботинкыг нь харахад энэ хүн энэ цастай уулан авирч гараагүй гэдэг нь тодорхой байна.
2015-04-20
Зочин:
Кин Чен Ун уулнаас буужээ
2015-04-20