Эрдэнэт үйлдвэр “Оюутолгой”-той хамтран ажиллана
2015-04-20

  Гэрэл зургийг MPA.MN

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваасүрэн, “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей нар санамж бичигт гарын үсэг зурж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулж, Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.  

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцсон юм. Тэрбээр “Сар гаруйн өмнө би "Оюутолгой"-н уурхайн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон танай компанийн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр асуудалгүй борлуулагддаг учраас өрсөлдөгчид биш, хамтрагч юм. Тиймээс Монгол дотроо хамтран ажиллах нь зүйтэй гэж хэлсэн. Хоёр үйлдвэрийн удирдлага энэ чиглэлийн дагуу өнөөдөр гэрээ байгуулж байна” гэв.

Shuud.mn
Сонин хачин